"Зөв амьдрах ухаан" ТББ-ын байгууллагын тэргүүн Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүхээс тэдний анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна