Спутник-V вакциныг хүлээн авлаа

М.Төгөлдөр
2021/02/27

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 19:30 минутанд “Буянт-Ухаа’’ олон улсын нисэх буудалд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Нислэгээр ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан юм. Дараагийн ээлжний 10 мянган тун вакцин 3-р сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна. Засгийн газрын захиалгаар ОХУ-ийн Спутник V вакцины 20 мянган тунг хүлээж авах юм.


Вакцин хүлээж авах ажилд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн Васильев Максим Викторович нар оролцлоо. ОХУ-ын Н.Ф.Гамалейн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан Спутник V вакциныг манай улс яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгосон байгаа юм байна.

ДЭМБ-аас “СпутникV” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж.  Спутник-V вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судлаачид тогтоосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ийг ОУ-ын жишигт хүргэж, гацсан төслүүд урагшлах зохицуулалтыг тусгасан 3 цагийн өмнө
Эмчийн зөвлөдөг “AiDent” шүдний сойзыг эх орондоо үйлдвэрлэж байна 4 цагийн өмнө
Шүдний эмч Б.Батбаяр 857 хүүхдийн шүд эмчилж бэлэг барилаа 4 цагийн өмнө
Л.Гантөмөр: Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор амжилттай барилдсан ​бөхчүүдэд цолыг нь өгөх хэрэгтэй 5 цагийн өмнө
О.Амгаланбаатар: Нэг эрийн гурван наадмаа ирэх наймдугаар сард өөрөө зохион байгуулна 5 цагийн өмнө
П.Наранбаяр: Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзах гэсэн чинь Засаг дарга нь дүүргийн МАН-ын даргаас зөвшөөрөл ав гэж үүрэгдсэн 6 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 6 цагийн өмнө
Зэвсэгт хүчний харьяа цэргийн нэгтгэл, ангиудад аюулгүй байдал, эрсдэлийн иж бүрэн шалгалт хийнэ 7 цагийн өмнө
Н.Алтаншагай: Одоо үед нэг эрийн гурван наадам байж болохгүй 7 цагийн өмнө
Ноос, арьс шир бэлтгэх үйлдвэрүүд зээл олгохоор боллоо 8 цагийн өмнө
Өрхийн эмнэлэгт хийх боломжтой түргэвчилсэн шинжилгээнүүд 9 цагийн өмнө
Сурагчдын амралт энэ сарын 15-наас эхэлнэ 10 цагийн өмнө
Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь 10 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар сэрүүхэн байна 11 цагийн өмнө
Капитрон банк “Гэрэлт 25 жил” аянаа эхлүүллээ Өчигдөр
Г.Уянгахишиг: Хуулиа яг дагаж мөрдвөл цолоо авна, хэн ч гомдолтой үлдэхгүй Өчигдөр
Х.Булгантуяа: Анхаасаа цол чимэг өгнө гэсэн бол олгох ёстой Өчигдөр
Д.Ганмаа: Хүүхэд амь эрсэдсэний дараа том шуум гардаг Өчигдөр
С.Эрдэнэбат: Түүхэн ойгоороо 1024 бөх барилдах нь зөв Өчигдөр
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хөөстэй угаалга, ариутгал хийж байна Өчигдөр