Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ханджээ

М.Төгөлдөр
2021/03/15

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртЭрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина” гэж тусгасан. Энэхүү бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулга тавьжээ.

Тэрээр асуулгадаа “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үндсэн дөрвөн зорилтоо танилцуулж хэлсэн үгэндээ эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жилд дунджаар 140 сая ам.доллар зарцуулж буй өнөөгийн байдлыг халахын тулд “Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор энэ хавар Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг тодруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болоод байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, мөн хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1–т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд хандан тавьж байна. Үүнд; 

  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг тодруулах ажлын явц болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг энэ оны хэддүгээр сард эхлүүлж, хэдэн онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар; 
  • Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад болон бүрэн ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй ил тод танилцуулах, нөлөөллийн бүсэд орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Засгийн газар болон холбогдох байгууллага хэрхэн анхаарч байгаа ; 
  • Усны тухай хуульд заасан эрчим хүчний зориулалтаар ус ашиглах талаар тусгасан зарим зохицуулалтыг илүү сайжруулах, ус ашигласны төлбөрийг одоо байгаа 2 хувиас нэмэгдүүлэх, Усан цахилгаан станц байгуулагдах сум, аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулах буюу үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх ямар боломжтой талаар тодорхой хариулт ирүүлнэ үү” гээд асуулгын хариуг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг танаас хүссэн байна. 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 30 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 38 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20