ЭМГЭНЭЛ
2021 оны 3 дугаар сарын 14-ны өдөр Дундговь аймгийн нийт нутгаар 24-28м/с хүртэл, зарим үед 34м/с хүчтэй шороон шуурга шуурч 8-10 цагийн турш тэнгэр бүрэн харанхуйлж байгалийн онц аюултай гамшигт үзэгдэл боллоо. Шуурганаар уруудсан малынхаа араас явсан болон ар гэрийнхнээ хайж явсны улмаас төөрч:
Баянжаргалан суманд 2
Гурвансайхан суманд 2
Говь-Угтаал суманд 1
Дэлгэрцогт суманд 1
Дэрэн суманд 1
Өндөршил суманд 1
Сайнцагаан суманд 1, нийт 9 иргэн халуун амь насаа алдан нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
ТАЛИЙГААЧДЫН ГЭР БҮЛ, ҮР ХҮҮХЭД, ТӨРӨЛ ТӨРӨГСДӨД ГҮН ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар
Сэтгэгдэл (430)