Дундговь аймагт 459 иргэнийг олсон ч 9 хүн амь насаа алджээ

М.Төгөлдөр
2021/03/16

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Дундговь аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахимаар хуралдлаа. 03 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн 10-15 цагийн турш үргэлжилсэн цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас 468 иргэн сураггүй алга болсон. Аймгийн Онцгой комиссоос 578 ажилтан, албан хаагч 186 техникийн тусламжтайгаар эрэн хайх, аврах ажиллагаа явуулсан байна. Үүний дүнд 459 иргэнийг олсон ч 9 хүн амь насаа алджээ.

34-40 м/секунд хурдтай шороон шуурганд 1.6 сая мал уруудан, 69 барилга, обьектын дээвэр хуурч, 30 автомашины шил хагарч, 587 хашаа хороо унаж, 92 гэр нурсан байна. Хохирлын үнэлгээг гаргаж байгаа бөгөөд сумдад шаардлагатай тусламжийн баг ажиллуулж, гамшигт өртсөн айл өрхүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж эхэлсэн тухай аймгийн Онцгой комисс мэдээллээ.

Амь насаа алдсан малчдын ар гэрийнхэнд Шадар сайд гүн эмгэнэл илэрхийлсэн юм. Цаг уурын аюулт үзэгдлийн талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг иргэд, малчдад урьдчилсан хүргэж, сануулсаар байтал золгүй явдал тохиолдож байгааг аймгийн Онцгой комисс анхаарах, цаашид эрсдэлтэй бүс нутагт хаваржиж байгаа малчдын судалгааг нэн яаралтай гаргах, эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг үүрэг болгожээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 33 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 41 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20