М.Сондор охин элэг нэгт ахан дүүсээсээ сэтгэлийн дэм, хандив хүсэж байна

М.Төгөлдөр
2021/03/16

"Өндөр халуурч, хамраас нь цус шүүрч, эс нь унаад цус нь багасчихлаа эртхэн эмнэлэгтээ очдоо" гэх ярианаар толгой гудайлган нүдэнд нь нулимс цийлэгнэх охиноо өрөвдөж нэг хоногч болтугай гэрт нь байлгах гэсэндээ пара, дицинион уулгаад халуун нь буурч цус нь тогтохыг хүлээв. Шөнийн 03:00 өнгөрч байхад үр минь сэрээд "Эвийдээ ээж минь ядарчлаа унт унт" гэснээ духан дээр үнсэхэд өөрийн эрхгүй уйлчихлаа.

Миний бяцхан үр минь хэзээ эрүүл болох бол... Хүн шантардаг юм байна. Өдөр хоногийг хүний цус эсээр сэлбүүлж эмчилгээнийхээ зардал болох 950 сая төгрөг бүрдэхийг хүлээж суугаа миний бяцхан Сондорт туслаад уншсан бол та бүхэн чин сэтгэлээсээ их бага гэлтгүй хандив өгч үрд минь амьдрал хайрлаарай. Гурван сарын хугацаанд 170 гаруй сая төгрөг цугларахад миний бяцхан үр маш олон удаа хүнд байдалд орж ээж аав нь уйлахаас өөр юу ч хийж чадахгүй байх үнэхээр хэцүү юм. 

"Бурхан минь авраач, Бурхан минь туслаач, Би тэсэхгүйнээ" энэ үгийг зургаахан настай үр минь өнөөдөр маш олон давтамжтай аавынхаа хүзүүнээс тас тэвэрч  аврал гуйлаа. Учир нь тро масс буюу миний үрийг амьдрах хугацааг сунгаж байгаа ганц донор ялтас эс нь ойр ойрхон хийлгэснээс болоод харшиж бүх бие нь загатнан пэмбийтлээ хөөж 2 нүд нь юм харахгүй хэсэг сандаргав. Би маш их айж байна.Сайхан өвчин гэж байхгүй л дээ.Гэхдээ энэ цусны өвчин үнэхээр муухай юм. Миний зургаахан настай үр минь шөнийн 03:00 цагт 2 хамраас нь зэрэг цус асгаран ЭХЭМҮТ-ийн хүлээн авах дээр том том жихээс хийлгэхдээ ёо ёо ч гэсэнгүй. "Орилж уйлж болохгүй шүү. Харвах магадлал өндөр" гэж эмч нь хэлсэн болохоор тэр. Хөөрхөн нүднээс нь чимээгүй том том нулимс унахад маш их өвдөж байгааг ээж нь мэдсээн. 

Би гэж хүн үнэхээр сэтгэлийн хатгүй юмаа.Миний Сондорын хийлгэх эмчилгээг яг одоо гадаадад хийлгэж байгаа хүнтэй холбогдож мэдээлэл авлаа. Зүрх минь салгалаад гар минь чичирч бна. Ямар их өвдөх бол гэхээс... Хатуухан үг хэлэхээс ч эмээн, хайрлаж өсгөсөн бяцхан үр минь. Гэхдээ л миний үр даваад гарнаа. Та бүхнийхээ ерөөлөөр,унасан сормуус бүхнийхээ тоогоор эрүүл болохыг хүсдэг үрийн минь хүсэл биелэх өдөр ирнэ гэдэгт итгэлтэй байна. 

Та бүхнээс хичээнгүйлэн гуйя их бага гэлтгүй үрд минь сэтгэлийн хандив илгээж амьдрал хайрлаарай. Сондор маань эмчилгээний зардал бүрдээгүй ч 3 сардаа багтааж явахаар боллоо.

Та бүхнийхээ тус дэмээр удахгүй Сондор маань эрүүл саруул болох болноо хэмээн итгэж М.Сондор охины ээж Э.Оюунцэцэг элэг нэгт ахан дүүсээсээ сэтгэлийн дэм, тусламж хүсэж байна. 

https://www.facebook.com/MiniiSondorOkhin/

https://www.paypal.com/donate?hosted_button_id=2JYWWFXUUWDQJ

Хаан банк: Ээж Энхбаатарын Оюунцэцэг :
5108271622 /МNT/
5400618222 /USD/
Голомт банк: Ээж Энхбаатарын Оюунцэцэг: 1105190460 /MNT/
Төрийн банк :Ээж Энхбаатарын Оюунцэцэг:
384000134059 /MNT/

Холбогдох дугаар: 95374747 ээж Оюунцэцэг

                                99036916 аав Мягмарсүрэн


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 31 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 38 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20