Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөж, УИХ дахь АН-ын бүлэг чуулганы танхимыг орхилоо

М.Төгөлдөр
2021/03/18

Өнөөдрийн /2021.03.18/ УИХ-ын хаврын чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ аймгаас сонгогдсон Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангарагаа өргөлөө. 

Нийт есөн сарын хугацаанд хоригдож байгаад Дээд шүүхийн шийдвэрээр суллагдсан Ж.Эрдэнэбатад хандан МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулга "УИХ-ын гишүүд малын хулгай шиг газар дээрээ баригддаггүй юм. Цагаан захтнуудын хэрэг гарын үсгээр явдаг" гэдгийг онцлоод суудал нь бүрэн шийдэгдээгүй Ж.Эрдэнэбат тангараг өргөх ёслолоосоо түр татгалзах хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм. 

Харин үүнийг УИХ-ын дарга Г.Занданшатар тангараг өргөх үйл явц хуулийн хүрээнд явагдаж байгаа гэдгийг тайлбарлаад, УИХ-ын гишүүд энэ асуудалд үг хэлэх эрхгүйг сануулсан юм.  

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ерөнхийлөгчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлэн тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн чуулганы танхимыг орхисон ч УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тангаргаа өргөлөө.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 47 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 54 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/07/20
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20