Ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурч, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 94,4 тэрбум төгрөг болжээ

М.Төгөлдөр
2021/05/12

Монгол Улсын ажилгүйдлийн түвшин 2020 онд 4.3 хувь болж буурсан боловч ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 2020 онд 94.4 тэрбум төгрөг болж өмнөх оноос ойролцоогоор 2 дахин их өссөн нь ажилгүйдлийн тэтгэмж хүртсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнийг харуулж байна.
-Бизнесийн орчныг эдийн засаг, засаглал хууль эрх зүй, дэд бүтэц технологи, нийгэм соёл, байгууллагын дотоод орчин гэсэн ерөнхий 5 үзүүлэлт, дэд 12 үзүүлэлтээр авч үзэхэд Монголын бизнесийн орчны ерөнхий үнэлгээ нь 2.91 буюу дунд гэж үнэлэгджээ.

Монголын нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны өнөөгийн байдал:
-Дэлхийн банк Монгол Улсын бодит ДНБ 2021 онд 6.8%-иар, 2022 онд 7.2%-аар тэлнэ гэж таамаглаж байна.
-Азийн хөгжлийн банк Монгол Улсын 2021 оны эдийн засгийн өсөлтийг 4.8 хувиар, 2022 онд 5.7 хувиар тус тус өснө таамаглаж байна.
-2020 оны Монгол Улсын нийт экспортын 93%-ийг Уул, уурхайн салбарын бүтээгдэхүүн эзэлсэн байна. ДНБ 5.3 хувиар буурав.
-Хатуу хөл хорионы үед аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд Засгийн газраас ямар төрлийн дэмжлэг шаардлагатай байгааг тодруулахад давхардсан тоогоор судалгаанд оролцогсдын 50-аас дээш хувь нь татвар (НӨАТ)-ын хөнгөлөлт, чөлөөлөлт, НДШ-ийн төлбөрийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах, бизнесийн үйл ажиллагааг тодорхой хувиар үргэлжлүүлэх боломж олгох шаардлагатай байна гэдгийг илэрхийлсэн байна.


2020 оны бизнес итгэлийн индекс -0.28 гарсан ба энэ нь гадаад зэх зээлд таагүй хандлагатай, экспортын өсөлт саарсан, ГШХО буурсан 2015 оны индекстэй ойролцоо дүн болж байна. Бизнес итгэлийн индексийг бизнесийн орчин, бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг бөгөөд үндсэн үзүүлэлтүүд бүгд өмнөх оноос буурсан дүнтэй байна.
2020 онд нийт 132 мянган ААН-үүд тайлангаа ирүүлснээс 98 мянга нь X тайлан ирүүлсэн ба 34 мянган ААН тайлангаа ирүүлсэн нь өмнөх оноос 27 мянгаар буурч үндсэндээ мөн тооны ААН орлогогүй болсныг харуулж байна.
Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувиар шат дараалан нэмэхээр болсон. Үүнд 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр болсон.
2021 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН (160 мянган даатгуулагч), НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна.
Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын байрыг дэмжих зорилт бүхий жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатай 2.0 их наяд төгрөг хүртэлх банкyудын чөлөөт эх үүсвэрээр олгож буй зээлэнд 2021 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар нийт 5,542.7 тэрбум төгрөгийн 48.9 мянган зээлийн хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс 648.7 тэрбум төгрөгийг 9,400 (1,443 ААН, 7,957 иргэн) зээлдэгчид олгож 366.7 тэрбум төгрөгийн 2,850 хүсэлтэд татгалзжээ.
Монгол банкны мэдээллийн санд сүүлийн 5 жилд ангилал буурсан буюу хэвийн бус, эргэлзээтэй, муу зээлдэгч аж ахуйн нэгжүүд 8 мянга, иргэн 300 мянга орчим болжээ.
2020 оны байдлаар нийт 2,276,868 зөрчил гарсан бөгөөд түүнд ноогдох торгуулийн хэмжээ нь 66 тэрбум төгрөгт хүрсэн байна. 2021 оны эхний 4 сарын байдлаар нийт 449,165 зөрчил бүртгэгдсэн бөгөөд түүнд ноогдох торгуулийн хэмжээ нь 16.7 тэрбум төгрөг байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 36 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 52 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20