Зөвшөөрөлгүй хашаа, хайс, шон, хаалт барьсан 423 зөрчлийг арилгажээ

М.Төгөлдөр
2021/05/13

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлж байна. Энэ хүрээнд

  • Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214,
  • Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102,
  • Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 11 байршлын 107 зөрчлийг арилган, нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлөөд байна.

Энэ жилийн тухайд Нийслэлийн Засаг даргын 250 дугаар захирамжийн хүрээнд 246 байршлын 952 зөрчил арилгах бол хууль журмын хэрэгжилтийг хангах тухай 251 дүгээр захирамжийн хүрээнд 1730 байршлын 1730 зөрчлийг арилгах юм. ''Газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх үед мөрдөх журам''-д зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураасан чингэлэг, гарааш, гараашны эд анги, ТҮЦ болон зөөврийн байгууламжууд, хашаа, хайс, шон, гинж, самбар зэргийг эрх бүхий албан тушаалтан, цагдаагийн байгууллагын албан хаагч, хөндлөнгийн гэрчийг оролцуулан тэмдэглэл үйлдэх, зураг авах, бичлэг хийх зэргээр баримтжуулан, эд зүйлийг бүртгэлжүүлэн авч, журмын хашаанд хадгалдаг. Эзэмшигчид нь буцаан олгохдоо тухайн дүүргийн хариуцсан Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн, хөрөнгө санхүү хариуцсан ажилтан, журмын хашааны сахиул болон хадгалагч этгээд, эзэмшигчийг өөрийг нь байлцуулан тэмдэглэл үйлдэн баталгаажуулж хүлээлгэж өгдөг.

НИЙСЛЭЛИЙН ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АЛБА

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 30 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 46 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20