Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн нэгдсэн мэдээллий цахимжсан байдалд талархалтай байгаагаа илэрхийллээ

М.Төгөлдөр
2021/05/14

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллалаа. Энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд аймаг орон нутгаа хөгжүүлэх, дэд бүтцээ сайжруулах, хүн амын төвлөрлөө сааруулах, цахим “Эрдэнэт” зэрэг хот төлөвлөлтөө сайжруулах, иргэдээ орон сууцжуулах талаар танилцууллаа.

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хот “Эрдэнэтийн овоо”-ны арын сайхан хөндийд 1973 онд шаваа тавьж, 1994 онд “Орхон” аймаг болсон. Өдгөө Орхон аймгийн хүн ам 90 орчим мянга болж үзүүлэлтээрээ улсынхаа хэмжээнд Улаанбаатар хотын дараа хоёрдугаар байрт ордог. Хүн амын жилийн дундаж өсөлт 2.2 хувь бөгөөд нийт хүн амын 63.9 хувийг залуучууд эзэлдэг. Аймгийн хүн амын 64 хувь нь хөдөлмөрийн насных бөгөөд эдийн засгийн идэвхтэй хүн амын 95.2 хувь нь хөдөлмөр эрхэлж байна.

Энэ үеэр “Эрдэнэт Шинжлэх Ухаан Технологийн Парк” ОНӨААТҮГ-ын танилцуулга хийсэн. Уг парк нь орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх судалгаа хийх, инновацийн тогтолцоо, гарааны бизнес хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд голлон анхаарч ажилладаг гэдгийг удирдлагууд нь хэллээ.

Ерөнхий сайд “Монгол Улсын Засгийн газраас нэмүү өртөг шингээх чиглэл рүү анхаарлаа хандуулж байгаа. Тэр дундаа уул уурхайн салбарыг боловсруулалт руу хөгжүүлэх тал дээр томоохон зорилт тавин ажиллаж байна. “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого дээр тулгуурласан 100 төслийг зарласан. 100 төслийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх, эдийн засгийг үрсэнгүй хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхээр Засгийн газрын 101 дэх хоног дээрээ зарласан. Энэ хүрээнд Эрдэнэтэд ирсэн зорилго бол 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Засгийн газрын тогтоолоор үйлдвэр технологийн паркийг Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулах тусгай зөвшөөрлийг олгосон. Ингэснээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглээд зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна. Цаашлаад бид төмрийн хүдрээ баяжуулна, алтаа цэвэршүүлнэ, дотооддоо газрын тосоо боловсруулна, аль болох экспортоо нэмэгдүүлж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч ажиллана.

Орхон аймгийн мэдээлэл шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаатай анх удаа танилцлаа. Цахимжуулалт маш сайн хийсэн байна. Үүнд Засгийн газрын зүгээс талархаж байгаагаа илэрхийлье. Вакцинд хамрагдалтын мэдээлэл, явц болоод Орхон аймгийн зарим төрийн байгууллагад очиж танилцахаас илүүтэйгээр нэгдсэн системийн удирдлагаар цахимаар танилцах боломжтой болсон нь олон давуу талыг бий болгож байна. Цаашдаа e-mongolia хөтөлбөр орон нутаг руу салбарлаж орох ёстой. Орон нутгийн удидлагууд хамтарч манлайлан ажиллах хэрэгтэй" гэлээ.

Мөн энэ үеэр орон нутагт тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг аймгийн удирдлагууд ерөнхий сайдад хандаж тавьсан юм. Тухайлбал орон сууцны төсөлд хамрагдах зардлын асуудалд анхаарч өгөхийг хүслээ. Засгийн газраас энэ ажилд 50 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээ засгийн газрын тэргүүн хэлсэн юм. Төр дэд бүтцүүдийг нь дэмжин, компаниуд орон сууцнуудаа барих зарчмаар явах нь зүйтэй гэлээ. Засгийн газраас ирэх жилийн тэргүүлэх бодлого нь орон сууцжуулахад анхаарч буйгаа илэрхийлжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 34 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 50 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 3 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20