2021/06/15
USD 2,811

Таван настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

М.Төгөлдөр
2021/05/18

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдлоо гэсэн дуудлага өчигдөр буюу 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 18:30 цагт эрлийн ажиллагааг шуурхай эхлүүлж 28 удаагийн шумбалт хийжээ.

Харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоож, өнөөдөр /2021.05.18/ 06:35 цагаас эхлэн ослын газраас Баянзүрхийн гүүр хүртэл эрлийн ажиллагааг үргэлжүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.229.120.28
Хариуцлагагүйэцэг эхээсболж төрийн албан хаагчид хэлмэгдэх юм. Ийм тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчидасс эрлийн зардлыг нэхэж гаргуулаж хариуцлага тооцох хэрэгтэй
Хариулах