Л.Оюун-Эрдэнэ: 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийлгэнэ

М.Төгөлдөр
2021/05/18

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг уриалав. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг тэмдэглэв.

Ерөнхий сайд:
- 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийлгэхээр холбогдох яамд, төрийн байгууллага, хувийн хэвшил одооноос хариуцсан чиглэлээрээ ажиллаж эхлэх, улсын төсөвт эхний шатны хөрөнгийг тусгах,
- Netflix-д таваас доошгүй монгол контент байршуулах,
- “Наадам” гэсэн цогц бүтээл хийж улсаа сурталчилах зорилт дэвшүүлэв. Эдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчинг сайжруулах, зураг төсөл гаргах, гадаад талаас тавих стандарт шаардлагыг нь хангах, гадаад сурталчилгаа, маркетинг зэрэгт дэмжлэг үзүүлэхээ хэлэв.

Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын суурь судалгаа, статистик, тоон мэдээлэл, энэ салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын талаар товч мэдээлэл өгөв.

Уулзалтад дүрслэх урлаг, хувцас загвар, дижитал дизайн, дуу хөгжим, кино урлагийн салбарын төлөөлөл өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа.

Б.Гантуяа. Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч /дүрслэх урлаг/:
- Чөлөөт уран бүтээлчдийн Нийгмийн даатгалыг төр хариуцах
- Олон улсын үзэсгэлэнд оролцох, урлан, бүтээл туурвих зэрэгт зориулсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх
- Дэлхийн олимп гэгдэх Венецийн Биеннальд тогтмол оролцуулах
- Дүрслэх урлагийн сургуулийн сургалтын хөтөлбөр, заах арга зүй, байрыг стандартад нийцүүлэх

Ч.Мөнхжаргал. “Michel & Amazonka” ХХК-ийн гүйцэтгэх захирал /хувцас загвар/:
- Менежер, зохион бүтээгч, нэхмэл сүлжмэлийн тооцоологч зэрэг нарийн мэргэжлээр сургах, суралцахад дэмжлэг үзүүлэх
- Түүхий эд материал, бөс бараа, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх
- Төв Азийн загварын долоо хоногийг дотоодод тогтмол зохион байгуулах, олон улсын арга хэмжээнд оролцоход дэмжих
- Энэ салбарыг кластер хэлбэрээр хөгжүүлэх
- Гадаад худалдаа, экспорт хийхэд дэмжих

Г.Анхныбаяр. “Beer night” студийн найруулагч, аниматор /дижитал тоглоом/:
- Давхар татварын гэрээгүй байдаг нь олон улсаас орлого олдог аж ахуйн нэгжид дарамт болдогт анхаарах
- Хязгаарлагдмал нөөцөө бус оюуны бүтээлээ экспортлоё

Ц.Нацагдорж. “Playtime festival” санаачлагч, захирал /дуу хөгжим/:
- Дэлхийн хөгжмийн топ наадмуудын зохион байгуулагч зэрэг нөлөөтэй хүмүүсийг авчирч хамтлаг, дуучдаа дэлхийд танилцуулах
- Чадварт хөрөнгө оруулах
- Хөгжим хэрэглэгчдийг соён гэгээрүүлэх, зохиогчийн эрхийн чиглэлээр шүүгчдийг сургах зэргээр хамтын удирдлагын байгууллагын чадавхи, ажлыг нь дэмжих
- Гадаадын уран бүтээлчдэд олгож байгаа 20 хувийн татварыг хоёр хувь болгох, хөгжмийн тоног төхөөрөмжийн гаалийн татварыг хөнгөлж, уран бүтээлчдийн НӨАТ-ыг бууруулах
- Playtime наадмыг 2025 он гэхэд 100 мянган үзэгчтэй Азийн топ-5 наадмын нэг болгох

Х.Эрдэнэбаяр. “М plus” ХХК-ийн үүсгэн байгуулагч /дуу хөгжим/:
- Дижитал медиа хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал 470 гаруй мянган хэрэглэгчтэй цахим болон аудио ном, хөгжим бүхий аппликэйшн нэвтрүүлсэн. Хамтран ажиллахад бэлэн.

Ц.Ариунаа. “Гуру медиа” ХХК-ийн продюсер. /кино урлаг/:
- Хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх
- Дэлхийд өрсөлдөх бүтээл туурвихад дэмжлэг үзүүлэх
- Найруулагч, зураглаач, дууны найруулагч зэрэг нэн эрэлттэй мэргэжлээр гадаадад сургах, олон улсын кино наадамд оролцох, сургалтын тэтгэлэг олгох
- Кино студи, продакшныг НӨАТ-аас чөлөөлөх, энэ салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн дэмжлэгийг татвараас хасагдах зардалд тооцох зэрэг хүсэлт тавилаа.

“Хү” хамтлагийн продюсер Д.Дашдондог сайн хамтлагийг дэлхийд гарахад сайн баг ард нь ажилладаг жишгийг нэвтрүүлэх, Ерөнхий сайдын дэргэдэх соёл, урлагийн зөвлөлийн гишүүн, архитектор Б.Батжав соёлжсон орчин бүрдүүлэх, түүх өгүүлсэн барилга, байгууламжаа авч үлдэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ.

Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлүүлэх, суурь баазаа бүрдүүлэх, хүнээ хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар циркийн жүжигчин, сайн багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сангийн сайд Б.Жавхлан татвар, гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх талаар тодруулга өгч тодорхой саналуудыг судалж үзэхээ илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн соёлын өвийн бүтээл, тэдгээрийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, сэргээн засах ажлын явцтай танилцлаа. Салбарынхан зориулалтын байртай болсноор бүтээлүүдээ хадгалах, сэргээн засах зэргээр хэвийн ажиллах боломж бүрдсэн байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 3,400 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Соёлын яам “Монгол соёл-Монголын баялаг” арга хэмжээний хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 1 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 1 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 1 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 3 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 3 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 5 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 5 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 5 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 6 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна 17 цагийн өмнө
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна 20 цагийн өмнө
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно 21 цагийн өмнө
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа 21 цагийн өмнө
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? 22 цагийн өмнө
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг 22 цагийн өмнө
Д.Ганбат: Б.Булган манай намын бэлэг тэмдэг болсон Э.Бат-Үүлийг заналхийлсэн 22 цагийн өмнө
Зудын хор уршгийг арилгахаар 120 гаруй цэргийн алба хаагч орон нутгийг зорьжээ 23 цагийн өмнө
ЭЕШ-ын бүртгэл баасан гарагт дуусна 23 цагийн өмнө
“Сөүл” рестораны эзэмшлийн газраа хэтрүүлэн хашаалсан зөрчлийг арилгуулна 23 цагийн өмнө
АН-ын бүлэг: С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардаж байна Өчигдөр