АНУ нь Израилд олон зуун сая долларын зэвсэг нийлүүлнэ

Б.Хонгорзул
2021/05/19


АНУ нь Израилд 735 сая долларын өндөр нарийвчлалтай зэвсэглэл нийлүүлэхээр болсон тухай “The Washington Post” сонин мэдээлсэн байна. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр Жо Байдены захиргаа нь Израилтай зэвсгийн наймаа хийх гэж байгаагаа бүс нутаг дах байдал хурцдаж эхлэхээс өмнө, бүр тавдугаар сарын 5-нд мэдүүлээд байсан юм байна. Одоо энэхүү мэдүүлгийг нь Конгресс баталгаажуулснаар наймаа хийгдэх боломжтой болох юм. Энэ зуур Цагаан ордон нь Израилыг Гаазын бүсэд газрын ажиллагаа явуулахгүй байхаар ятгаж чадсан тухай “Politico” сонин мэдээлсэн байна.  

Тус сонины мэдээлж буйгаар Америкийн Ерөнхийлөгчийн захиргааны хүмүүс Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай албан бус байдлаар холбогдон Палестины радикал бүлэглэлүүдийн эсрэг хуурай замын байлдааны ажиллагаа явуулаад хэрэггүй гэж ятгаж чадсан аж. Иймд Израил нь хотууд руу нь тасралтгүй пуужин харваж байгаа Гаазын зурваст армийн хүчээр дайралт хийхээс татгалзсан гэжээ. Түүнчлэн АНУ нь Египетийн Засгийн газартай тохиролцоо хийж Гаазын сектор дах палестинчуудын бүлэглэлд дэмжлэг үзүүлэхгүй байхаар тохиролцсон гэж мэдэгджээ. Иймд бүс нутаг дах хурцадмал байдал ойрын үед намжина гэж хүлээж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 16 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 41 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19