Палестины зэвсэгт бүлэглэлүүд ба Израйлын хооронд гал зогсоох гэрээ үйлчилж эхэллээ

М.Төгөлдөр
Өчигдөр

Израйл ба Газын бүс дэх Палестины зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд энэ баасан гарагийн шөнийн 2 цагаас эхлэн гал зогсоох гэрээ үйлчилж эхэлжээ. Гал зогсоох тохиролцоог талууд янз бүрээр хүлээж авсан байна.

ХАМАС бүлэглэлийг “Al-Aqsa” сувгийн мэдээлж буйгаар ямар ч байсан палестинчүүд гал зогсоох тохиролцоог өөрсдийн ялалт гэж хүлээж авсан байна. Одоогийн байдлаар гал зогсоох гэрээг тохиолдуулан хэдэн мянган хүн гудамж талбайд Палестины туг далбай барин гарч ялалтаа тэмдэглэж байгаа юм байна.

Гал зогсооход Египет улсын зуучлал шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гэж байна. Израйлын Засгийн газрын танхим тусгай хуралдаан явуулж, дангаар гал зогсоохыг дэмжсэн. Харин ХАМАС нь Египет улсыг баталгаа гаргасан тохиолдолд гал зогсоохыг зөвшөөрсөн нь ийнхүү хэрэгжиж эхэлжээ.

Египетийн талын мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси нь гал зогсоох гэрээнд хяналт тавихын тулд Палестин болон Израйл руу тус бүр ажиглагчдын баг илгээсэн байна. Египетийн ажиглагчид гэрээний хэрэгжилтэд мониторинг хийж, нөхцөл байдлыг байнгын тогтвортой байлгахын тулд авах шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар зөвшилцөл явуулах аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 25 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20