Өнөөдрийн /2021.05.23/ ЭМЯ-аас өгсөн мэдээллээр сүүлийн 24 цагийн хугацаанд 7541 хүнд шинжилгээ хийхэд 539 тохиолдол бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 52470 болсон байна. Үүний 491 нь нийслэлд, 48 тохиолдол нь хөдөө орон нутгаас илэрсэн байна.
Харамсалтай нь сүүлийн 24 цагийн хугацаанд дөрвөн хүн нас барж, нийт нас баралтын тоо 248 болжээ. Харин 485 хүн эдгэрснээр нийт эдгэрсэн иргэдийн тоо 46338 болсон байна.