Гүнийн усыг хэт ашигласнаас үүдэж Америкийн хотод 3,5 метр суулт үүсжээ

М.Төгөлдөр
2021/05/26

Америкийн Калифорни мужийн Коркоран нэртэй хот доорх гүнийн усны хэт үрэлгэн ашиглалтаас болж маш хурдацтай газрын гүн руу сууж эхэлсэн тухай “The New York Times” сонинд нийтэлсэн байна. Коркоран хот нь 22 мянган оршин суугчтай Америкийн хувьд жижигхэн хот бөгөөд сүүлийн үед тун ч ноцтой асуудалтай тулгарч, түүнийг нь шийдэх гэж жил бүр олон арван сая доллар зарцуулдаг болжээ. Хотын эргэн тойронд байрласан хөдөө аж ахуйн компаниуд гүнийн усыг асар ихээр соруулж, тариалангийн талбайн усалгаандаа ашиглаж байгаагаас хот газрын гүн рүү 3,5 метр доош суугаад байгаа аж. Хотын байрлаж байгаа газар нутгийг эрдэмтэд хиймэл дагуул ашиглан маш анхааралтай ажиглаж байгаа бөгөөд яаралтай арга хэмжээ аваагүй нөхцөлд ойрын 19 жилийн дотор хот ахиад 3,3 метр суулт өгнө гэсэн тооцоо хийгээд байгаа юм байна. Ийм нөхцөлд гүний усны хэрэглээг хуулиар хориглохыг оролдож байгаа ч хотын ойролцоо байрласан том аж ахуйнууд усалгаандаа маш их ус шахан авч ашигласан хэвээр байгаа нь байдлыг улам дордуулж байгаа юм байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 1 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 6 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 7 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 7 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20