Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай 5 уяач, Монгол Улсын Манлай 22 уяач, Монгол Улсын Алдарт 26 уяач төрсний дотор нэг эмэгтэй уяач буюу Эрдэнэ-Очирын Цолмон алдарт уяач цол хүртлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна