Британийн цэргүүд архи ууж зодоон хийсэнд Путины тагнуулыг буруутгажээ

М.Төгөлдөр
2021/06/08

Их Британи болон өрнөдийн улс торнууд юм болгонд Путиныг, ОХУ –ыг буруутгасан хэвээр байна. Хамгийн сүүд гэхэд Эстонид байрлаж байсан британийн цэргүүд галт тэргээр зорчихдоо согтууруулах ундаа ууж, агсам согтуу тавьсан хэрэг гарахад үүнд нь Путины тагнуулын буруутгасан байна.

Тодруулбал, Британи цэргүүд галт тэргэнд ёс бус авирлаж байгаа тухай гомдол ирсний дараа Эстонийн орон нутгийн цагдаа нар тэднийг саатуулж, дараа нь НАТО-ийн цэргийн цагдаад хүлээлгэн өгсөн байна. Хамгийн гол нь энэ хэрэг Орос –Эстонийн хилээс ердөө 30 км-ийн зайтай газар болсон аж.

Үүнээс болоод “Jane's” цэргийн анализ хийдэг агентлагийн Оросыг хариуцсан мэргэжилтэн Брюс Жонс гэгч нь сэтгүүлчидтэй уулзаж мэдэгдэл хийхдээ Британийн цэргүүд Эстонийн галт тэргэд архи ууж, агсам тавьсанд ОХУ буруутай байж болзошгүй гэсэн байна. Тэрээр “Энэ ноцтой  зөрчлийг Путины тагнуулууд тусгайлан өдөөн хатгаж бий болгосон байж  болзошгүй” гэжээ. Түүний бодлоор Путины тагнуулууд Британийн цэргүүдийн олон улс дах нэр хүндийг унагахыг тулд хөөрхий цэргүүдийг санаатайгаар тийм байдалд оруулсан юм байх.

Үүний өмнө Эстонид байрлаж байгаа Британийн цэргүүд тавдугаар сарын үеэр нутгийн иргэдтэй томоохон зодоон хийж байсан аж. Гэхдээ тухайн үед бол энэ хэрэгт Оросын тагнуулуудыг буруутгаагүй байсан юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 5 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 7 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20