МУГЖ Л.Дэмидбаатар хүнд өвчний улмаас таалал төгсөж, монголчуудад нөхөж баршгүй гарз тохиолоо. Жүжигчин, СУИС-ийн багш Л.Дэмидбаатар театрын урлагт хөл тавиад 30 жил болсон монголын урлагийн салбарт өөрийн өнгө төрхийг бүтээсэн эрхэм байсан юм. Тэрээр 80 орчим жүжиг, 10 гаруй сонгодог уран бүтээлд тоглож, олон арван тайз, дэлгэцийн бүтээлд дүрээ мөнхөлсөн гайхалтай уран бүтээлч байлаа.
Монголчуудын хайртай жүжигчин, эрхэм гавьяатын гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна