Элчин сайд Монголын тэргүүний сурагч Э.Өдөрийг хүлээж авлаа

М.Төгөлдөр
2021/06/12

2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Элчин сайд Жалгас Адилбаев Улаанбаатар хот дахь Их Британийн сургуулийн (British School of Ulaanbaatar) 9-р ангийн сурагч Э.Өдөрийг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтыг сурагч Э.Өдөрийн хүсэлтийн дагуу зохион байгуулсан бөгөөд тэрээр өөрийн захиандаа Улаанбаатар хот дахь Их Британийн сургуулийн сурагчдын дунд «Сайн дурынхны клуб» байгуулж, улс орнуудын харилцаа, хамтын ажиллагааг сурталчлан таниулахыг зорьж байгаа тухай дурдсан билээ.

Уулзалтын эхэнд Элчин сайд Казахстан – Монголын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал хийгээд цаашдын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр Э.Өдөр гаргасан амжилтуудаа бидэнтэй хуваалцаж, алсын төлөвлөгөөгөө танилцуулав. Мөн тэрээр 2021 онд Улаанбаатар хот дахь Их Британийн сургуулийн 100 хувийн тэтгэлэгт хамрагдсан бөгөөд «CTV» сувагт англи хэлний багшаар ажилладаг тухайгаа хэллээ. Одоогийн байдлаар Э.Өдөр «Stories from Pachatantra» номыг англи хэлнээс монгол хэл рүү орчуулж байгаа гэсэн таатай мэдээг бидэнд дуулгалаа.


Харин Элчин сайд Ж.Адилбаев сурагчдын дунд «Сайн дурынхны клуб» байгуулах тухай Э.Өдөрийн санаачилгыг дэмжих зорилгоор түүнд Казахстан Улсын ширээний туг, үндэсний мөнгөн тэмдэгт болох тенге, энгэрийн зүүлт зэргийг дурсгажээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 3 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 3 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 6 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 7 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 8 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 8 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20