Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Олимпын тоглолтын үеэр Японд айлчилж магадгүй

М.Төгөлдөр
2021/06/15

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Му Жэ Инийг Токиод болох Олимпын тоглолтын үеэр Японд айлчлах боломжийг хоёр улсын Засгийн газар хэлэлцэж байгаа талаар “Yomiuri” сонин мэдээлсэн байна. Энэ айлчлалыг 2018 онд Өмнөд Солонгосын Пхёнчаны Олимпын үеэр Японы Ерөнхий сайд Абэ Синзо айлчлал хийж байсанд талархан хийж байгаа хариу айлчлал гэж олон нийтэд хүргэх юм байна. Энэ удаагийн айлчлалын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нь Японы Ерөнхий сайдтай уулзаж хоёр улсын харилцааны хурц асуудлуудаар хэлэлцээ хийж магадгүй байгаа аж. Гэхдээ хэлэлцээний үеэр хөндөх сэдвийн талаар Токиогийн талаар ихэд болгоомжтой хандаж байгаа юм байна.

Өмнөд Солонгосын шүүхээс Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Японы үйлдвэрүүдэд албан хүчээр ажиллаж байсан Өмнөд Солонгосын ажилчид, тэдний ар гэрт Японы зүгээс нөхөн төлбөр төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасны дараа энэ хоёр улсын харилцаа ихэд муудсан. Япон нь дайны үеийн Солонгосын ажилчдад 1965 онд нөхөн төлбөр төлсөн, илүү өгөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Харин Өмнөд Солонгос нь Японыг нөхөн төлбөр өгөөгүй тохиолдолд Өмнөд Солонгосын том компаниуд дах Японы компаниудын эзэмшдэг хувьцааг хураан авч нөхөн төлбөрт зарцуулна гэж мэдэгдсэн. Үүний дараа Япон нь электрон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд чухал ач холбогдолтой түүхий эдийг Өмнөд Солонгос руу гаргахад хориг тогтоож, Өмнөд Солонгосын электроникийн том компаниудыг хүнд байдалд оруулж байсан. Мөн хоёр улс Хойд Солонгосын талаарх тагнуулын мэдээ солилцохоо түр зогсоосон гэх мэтээр харилцаа нь нэлээд ээдрээтэй болж хувирсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 4 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 4 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 8 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 8 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 9 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20