Өчигдөр /2021.06.14/ Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хятад рестораны гадна талбайд хэсэг иргэд муудалдаж, улмаар гар буу гаргаж бусдыг айлган сүрдүүлсэн бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Гудамжинд танхайрсан 29 настай эрэгтэй Б-н уг үйлдлийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд иргэнийг эрүүжүүлэн саатуулсан байна.
Харин Б-н бусдыг айлган сүрдүүлсэн хуванцар материалтай үрлэн сумтай бууг эд мөрийн баримтаар хураан авчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна