Монгол улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан "Иргэдийн амьжиргаа, өрхийн орлогыг дэмжсэн эдийн засгийн дэмжлэгүүд тэр дундаа хүүхдийн мөнгөтэй холбоотой дэмжлэг үргэлжилж байна. Харин үүнийг зогсоох, цаашид үргэлжлүүлэхгүй байх талаар Засгийн газрын болон аль ч түвшинд яригдаагүйг албан ёсоор илэрхийлж байна.
Хэдийгээр эдийн засгийн асуудал хүндхэн байгаа ч Засгийн газар энэ цаг үед иргэдийн амьдрал ахуй руу чиглэсэн бодлогуудаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажилласаар байна. 10 их наядын эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах хөтөлбөр ч хэрэгжиж байна. Сангийн яаманд халдварын нөхцөл байдлаас шалтгаалан цаашид ямар нөхцөлд нөлөөлөхийг тооцох ажлууд хийгдэж байна" гэдгийг өнөөдрийн түр хуралдаанаар онцолсон юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна