Н.Баярмөнх:Баянзүрх дүүргийн хэмжээнд 600 ор дэлгэх бэлтгэл ажил хийгдэж байна

Б.Хонгорзул
2021/06/19

Баянзүрх дүүргийн дүүргийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо хурдацтай нэмэгдэж
байгаатай холбогдуулан дүүргийн Засаг даргын шийдвэрээр онцгой нөхцөл байдлын үед тандалтын багийн хүчин чадлыг сайжруулж, орны тоог нэмэгдүүлэхэд шаардлагатай зардлыг гаргаж холбогдох ажлуудыг зохион байгуулахаар болжээ.

Баянзүрх дүүргийн Онцгой комиссын дарга буюу дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох хэлтэс албадад цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Хурлын эхэнд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Эрдэнэбат өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаваруудын биелэлтийг танилцуулсан юм.

Үүнд:
Олон улсын Улаанбаатар их сургууль, Энэрэл эмнэлэгийн харъяа сувилал, Өргөө-2 оюутны байр, Филошип эмнэлэгтэй хамтран дүүргийн хэмжээнд нийт 600 ор дэлгэх боломжтой болсон байна. Мөн тандалтын багийн автомашины тоог 10-аар нэмэгдүүлэн сайн дураар ажиллах дунд оврын автомашинтай иргэдтэй хамтран ажиллахаар болсон нь ирсэн дуудлагад цаг алдалгүй очих
боломжтой болж байгаа юм. Мөн эмнэлэгийн ажилчдын хүний нөөцийн хомсдлыг нөхөх сайн дурын ажилтнуудыг татан оролцуулахаар болсон.
Хурлын үеэр дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Иргэдээс ирж байгаа санал хүсэлтийг яаралтай шийдвэрлэж, өвдсөн иргэдэд эмнэлэгийн тусламж үзүүлэх ажлыг цаг алдалгүй зохион байгуулж ажиллахыг анхааруулсан бөгөөд цаг үеийн нөхцөл байдал, үер усны эрсдэлтэй байгаа үед цар тахалтай тэмцэх ажилд гол анхаарлаа хандуулан ажиллахыг дүүргийн Онцгой байдлын хэлтэст үүрэг болгов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 34 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19