Шинэ Өндөрхаан хороололд баригдах 150 айлын орон сууцны шав тавилаа

Б.Хонгорзул
2021/06/19

Цар тахлын улмаас хил хаагдсан барилгын материалын үнэ нэмэгдсэн энэ цагт хямд үнэтэй орон сууцанд орно гэдэг төдийлөн боломжгүй. Тэгвэл Хэнтий аймаг орон сууцны үнийг бодлогоор барих, нутгийн иргэдээ хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах зорилгыг дэвшүүлж, өнөөдөр буюу зуны дунд сарын шинийн наймны өдөр Шинэ Өндөрхаан хороололд баригдах 150 айлын орон сууцны шав тавих ёслолыг хийжээ.

Шинээр баригдах орон сууцны шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Хэрлэнчулуун, Засаг дарга Ц.Идэрбат, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Э.Мөнх-Эрдэнэ, “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ын дарга Д.Баттулга, “Алсын солонго” ХХК-ий захирал Г.Болдбаатар нарын албаныхан, барилгачид оролцлоо.


“Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-аас “Шинэ Өндөрхаан” хороололд баригдах 150 айлын орон сууцны эхний 30 айлын орон сууцны 2 барилга /60 айл/ угсралтын ажлын нээлттэй сонгон шалгаруулалтад орон нутгийн “Алсын Солонго” ХХК шалгарч барилгын ажлыг гүйцэтгэнэ. Тэд 30 айлын орон сууцыг энэ ондоо багтааж дуусгах, дараагийн 30 айлын орон сууцыг 2022 онд 2-р улиралд дуусгах гэрээтэй ажлаа эхлүүлж байна. Тус хороололд “Алсын Солонго” ХХК энэ онд багтаан өөрийн хөрөнгөөр мөн 30 айлын орон сууц барих юм байна.

Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат: “-Орон нутгийн нийт төсвийн байгууллагуудын урсгал зардал, халаалтын зардлын хэмнэлт, жилийн эцсийн давсан орлогоо төвлөрүүлж орон нутгийн оролцоотой орон сууцаа барьж эхэллээ. Нээлттэй сонгон шалгаруулалт зарласан, ард иргэдээ хямд үнэтэй чанартай, ипотекийн зээлд хамрагдах боломжтой орон сууцаар хангах бодлогыг баримталсан, ард иргэдэд хамгийн боломжит үнээр борлуулна” гэв.


Төрөөс иргэдийг хямд үнэтэй чанартай орон сууцаар хангах зорилгоор “Хэнтий орон сууц” арга хэмжээг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгаснаас гадна аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ыг байгуулсан юм.

Эх сурвалж: ХЭНТИЙ АЙМГИЙН ЗДТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 35 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19