Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн зохиомол амьсгалын аппаратад орсон хүн байхгүй. Дархан-Уул аймагт суурин 12, хүүхдийн 4 аппарат бэлэн байдалд байна. Амьсгалын аппарат дутагдалтайгаас шалтгаалан эмнэлгийн тусламж үйлчилгээнд хүндрэл үүсээгүй.Харин Нэгдсэн эмнэлэгт зөөврийн рентген аппарат 1 байдаг.Өнөөдрийн байдлаар эмчлэн тусгаарлах 8 байранд ковидын халдвартай хүмүүсийг эмчилж байгаа бөгөөд зөөврийн рентген аппаратын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа юм.
Тиймээс аймгийн Засаг дарга бөгөөд ОК-ын дарга Б.Азжаргал өнгөрсөн өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллах үеэрээ тус бүр нь 120 гаруй мянган америк долларын үнэтэй рентген аппарат 2-ыг орон нутгаас төсөв хөрөнгийг нь шийдвэрлээд авахаар холбогдох байгууллагуудтай хэлэлцээд ирсэн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна