Хүүхэд асран хамгаалагчтайгаа дархлаажуулалтад хамрагдахаар ирэхдээ төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийг авч ирэх шаардлагатай. Вакцин хийлгэснээс хойш 15-30 минут ажиглалтын өрөөнд байх ба энэ хугацаанд хямарвал яаралтай тусламжийн өрөөнд оруулж хүчилтөрөгч өгөх,зүрх судсыг дэмжих арга хэмжээ авна.
Харин тархи мэдрэлийн хүнд өвчтэй,унаж татдаг, архаг хууч өвчтэй, өвчин сэдэрсэн тохиолдолд вакцин хийхгүй, эсрэг заалттай. Хэрвээ хүүхэд коронавирусийн халдвар авч байсан бол эдгэснээс 21 хоногийн дараа вакцинд хамрагдах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна