Гэр бүлийн боловсрол, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх “FAMILYCENTER.MN” вебсайт нээгдлээ

Б.Хонгорзул
2021/06/30

Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага  “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийг Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байна.  Энэхүү төслийн хүрээнд  гэр бүлийн боловсрол, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх “FAMILYCENTER.MN” мэдээ мэдээллийн цахим сайтыг нээгээд байна.

“FAMILYCENTER.MN” мэдээ мэдээллийн цахим сайт нь гэр бүлийн харилцаан дахь жендэрийн хэвшмэл ойлголтыг халж, эрүүл эерэг харилцааны соёлыг түгээж, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх, иргэдийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх ач холбогдоллтой.

Иргэд тус мэдээ мэдээллийн цахим сайтад байгаа сэтгэл зүйн сорилын тусламжтай нөхцөл байдлаа үнэлэх  гэр бүлийн харилцаанд тулгарч буй асуудлын талаар мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчдаас зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

“Familycenter.mn” вебсайт нь дараах цэстэй. Үүнд:

Мэдээлэл: Гэр бүлийн гишүүдэд зориулсан сонирхолтой мэдээ мэдээлэл, нийтлэл, сорил.

Зөвлөгөө: Гэр бүлийн боловсрол олгох, харилцаанд гарч буй зөрчил маргааныг шийдвэрлэхэд туслах хуульч, сэтгэл зүйчийн мэргэжлийн зөвлөгөө.

Тусламж: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдээлэл тусламж, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын эдлэх эрх болон тэдэнд үзүүлэх үйлчилгээний төрөл, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдээллийн сан, хууль эрх зүйн баримт бичигтэй танилцах зэрэг боломжийг бий болгожээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 31 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 39 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20