Н.Тавинбэх: ​Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн гүйцэтгэгчийг ирэх наймдугаар сард багтаан сонгон шалгаруулна

Л.Бямбажав
2021/07/02

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн гүйцэтгэгч талыг хэзээ сонгон шалгаруулах талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодрууллаа. 


Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 160 дугаар тогтоолоор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэсэн.

Төслийн шинэчилсэн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг БНХАУ-ын Төрийн өмчит China Water Resources Beifang Investigation Design and Research (BIDR) компанитай хамтран боловсруулж, Эрчим хүчний яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөлийн хурлаар 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэлэлцүүлэн Сангийн яамны 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн 10-1/7709 дугаартай албан бичгээр БНХАУ-ын талд хүргүүлсэн.


Монгол Улсын Сангийн яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан “Зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн дагуу тендер шалгаруулалтад оролцох Power China, China CAMC Engineering Co.,Ltd, Shanghai Construction Group гэсэн 3 компанийн нэрийг тус тус ирүүлсэн.Энэхүү албан бичигтэй холбогдуулан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах үнэлгээний хороог Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яамны төлөөллүүд болон Монголын эрчим хүчний инженерүүдийн холбоо төрийн бус байгууллагын усны зөвлөх инженерүүдийг оролцуулан байгуулсан ба 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Түлхүүр гардуулах гэрээгээр хэрэгжих Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай Усан цахилгаан станцын ажлын зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх” тендерийг зарлаж, урилгыг оролцогч компаниудад хүргүүлсэн.

Тендерт оролцогчдоос ирүүлсэн саналд үнэлгээ хийхэд Пауэр Чайна ХХК, Шанхай констракшн групп ХХК, Чайна КАМК инженеринг ХХК нь тус бүр 3 шалтгаанаар тендерийн шаардлага хангаагүй. Иймд тендерийг 30 хоногийн хугацаагаар дахин зарлаж, тендерт оролцогчдод урилга болон тендерийн баримт бичгийг хүргүүлсэн.
Тус тендерийг 2021-07-30-ны өдөр нээх бөгөөд 2021 оны 08 сард багтааж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 40 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19