Замын-Үүд дэх ачаа барааны бөөгнөрлийг сарын дотор шийдэхгүй бол бүгдийг нь ажлаас хална гэв

Л.Бямбажав
2021/07/02

Ерөнхий сайд яг одоо Замын-Үүд боомтод ажиллаж, ачаа бөөгнөрч байгаа шалтгааныг тодруулж, холбогдох албаныханд тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Тодруулбал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ боомтын ажлын хэсгийг шинээр байгуулж,  30 хоногийн хугацаанд боомт дахь нөхцөл байдал сайжрахгүй, ажил эрчимжихгүй бол боомтод ажиллаж буй албан тушаалтнуудыг бүгдийг нь солих чиглэл өглөө. 

Боомтын өргөтгөлийн ажил 20 хувьтай явж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар боомтоор 100 машиныг гаргаж байгаа аж. Жирийн үед өдөрт 300 машин гарч байсан бол  Хятадын талаас хязгаарлалт тавьсантай холбоотойгоор дээрх тоо гурав дахин буурч бөөгнөрөл үүссэн гэдгийг албаныхан хэлж байна. Өглөө 07.00 цагаас эхлэн жолооч нарыг дөрвөн ээлжээр буюу 25, 25-аар нь өдөрт 100 жолоочийг гаргаж байна гэв.


Зам тээврийн сайд Л.Халтар энэ үеэр “Өдөрт одоо хилээр 100 машин гарч байна. Жирийн үеийнхээс гурав дахин буурсан учраас хоёр талдаа бөөгнөрөл үүссэн. Өнгөрсөн долоо хоногт би энд ажиллаад урдаас ирсэн машины ачааг Эрээн дээр Монгол воганд шилжүүлсэн. Өдөрт 20 гаруй воган ачааг ачиж байна. Монгол талд хоосон машины бөөгнөрөл үүссэн шалтгаан нь урагшаа гарч байгаа хязгаарлалттай холбоотой. Өөрөөр хэлбэл, өдөрт 100 машин гарах квоттой гэсэн үг. Үндсэндээ одоо нүүрснээс бусад экспорт хязгаарлагдсан учраас 90 орчим хувь нь хоосон байна. Цаашдаа энэ бөөгнөрлийг арилахын тулд Хятадын талтай ярилцаад өдөрт 150-200 хоосон машин урагшаа гаргаад ачаа татна гэсэн төлөвлөгөө гаргаад ажиллаж байна” гэлээ.

 

 

S


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 14 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 39 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 23 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19