Энэ долоо хоногийн Пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар УИХ хэлэлцэх асуудлуудаа дуусснаар хаврын чуулганыг хаана. Ингэхдээ Баасан гариг буюу энэ сарын 9-нд хүндэтгэлийн чуулган хийснээр хаврын чуулганыг завсарлуулах юм байна. Тодруулбал, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд УИХ хүндэтгэлийн чуулган зарлан хуралдуулахаар болжээ.
УИХ-ын тухай хуульд 21 дүгээр зүйл.Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан
21.1.Монгол Улсын түүх, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалтай салшгүй холбоотой түүхэн ой, үйл явдлыг тэмдэглэх, түүнчлэн гадаад улсын өндөр дээд зочин нэгдсэн хуралдаанд үг хэлэх бол хүндэтгэлийн хуралдаан зарлан хуралдуулж болно.
21.2.Улсын Их Хурлын дарга хүндэтгэлийн хуралдаан хуралдуулах тухай захирамж гаргана.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна