ГААЛЬ : Ачааны 50 галт тэргээр ачаа бараагаа татахаар болсон

Л.Бямбажав
2021/07/30

Шадар сайд С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Мэргэжлийн хяналтын газрын дарга Т.Гантулга болон бусад албаны хүмүүс Замын-Үүдэд ажиллаж байна. Тус боомтын удирдлагууд солигдсон сарын хугацаанд хийсэн ажлын талаар Замын үүд дэх гаалийн байгууллагаас мэдээлэл хийв.

Тухайлбал, 2021 оны долдугаар сарын 1-ны байдлаар чөлөөт бүс болон бүсийн гадна талбайд нийт 2600 тээврийн хэрэгслийн дараалал үүссэн байна. Харин долдугаар сарын 30-ны өдрийн байдлаар чөлөөт бүсийн хашаанд 237, гадна талбайд 1285 тээврийн хэрэгсэл байгаа аж. Долдугаар сарын 18-наас эхлэн хилээр нэвтрэх дарааллын дугаарыг олгож эхэлсэн байна.

 Монгол Улс БНХАУ-ын гадаад хэргийн сайдтай хийсэн уулзалтын үр дүн эхнээсээ гарч байна. Өчигдөр орой гэхэд Эрээн хотын өргөн царигийн тавцан дээрээс манай улс руу  50 галт тэргээр ачаа бараа тээвэрлэн, гаалийн бүрдүүлэлтээ хийгээд өнөөдөр энд орж  ирэхэд бэлэн болоод байна. Цаашид зөв зохион байгуулалт хийхэд төмөр замын тээврийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж харж байна. Төмөр замын тээврийг нэмэгдүүлснээр үүсээд байгаа авто замын тээвэрлэлт, бөөгнөрлийг тодорхой  хэмжээгээр бууруулна гэж үзэж байна.


 Цаашид Замын–Үүдийг ногоон бүс болгоход  дараах ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд:

  • Замын–Үүд болон Замын–Үүд боомтын чиглэлд хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах.
  • Зайлшгүй нэвтэрсэн тохиолдолд ариутгал, халдваргүйжүүлэлт, тандалт судалгаа, хяналтын горимыг сайтар зохион байгуулах.
  • Замын – Үүд суманд тусгаарлагдаж байгаа ойрын болон дам хавьтлын хяналтыг чангатгаж, идэвхтэй голомтуудыг үе шаттайгаар идэвхгүй болгох. Улмаар голомтуудыг устгах нь бидний ажилд эерэгээр нөлөөлөх боломжтой.

БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтын авто замын гаалийн агуулах болон гадна талбайд хуримтлагдаад байгаа ачаа бараа, импортын техник, тоног төхөөрөмжийн бөөгнөрлийг бууруулж, хилийн бүсийн хэвийн ажиллагааг хангахад дараах арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнд:

  • Экспортын бараа бүтээгдэхүүний ариутгал, халдваргүйжүүлэлтийг Улаанбаатарын гүний гааль, хяналтын талбайд мэргэжлийн хяналтын байгууллагууд стандартын дагуу хийснээр, гарах тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэх, импортоор орж ирэх ачаа бараа, техник, тоног төхөөрөмжийн тоо нэмэгдэж бөөгнөрөл багасна.
  • Төмөр замын өргөн царигаар өдөрт 50 хүртэлх галт тэргийн цувааг БНХАУ-ын Эрээн хотын боомтын талд оруулж, барилгын болон бусад ачаа барааг татаж авснаар бараа материалын бөөгнөрлийг багасгахад нөлөө үзүүлнэ.
  • Тусгаарлалтад байгаа жолооч нарын тоог нэмэгдүүлэх. Ингэснээр ачаалал багасч, орох, гарах чиглэлийн тээврийн хэрэгслүүдийн тоог нэмэх бүрэн боломжтой байна.
  • Импортоор орж ирж байгаа хоосон тээврийн хэрэгсэл дээр нэг төрлийн овор хэмжээ ихтэй хөнгөн, тухайн техникийг гэмтээхгүй ачаа барааг тээвэрлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна." хэмээлээ. 

 ЗАМЫН – ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАР 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 минутын өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 35 минутын өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 18 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 20 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 20 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив 22 цагийн өмнө
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ Өчигдөр
Зарим нутгаар бороо орно 2026/07/20
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд ажиллаж байна 2026/07/19
Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ 2026/07/19
Англи Францыг 6:4-өөр хожиж, 60 жилийн дараа ДАШТ-ээс медаль хүртлээ 2026/07/19