Нийслэлийн прокурорын газрын даргаар ажиллаж байсан Ш.Нямдоржийн гэрт өчигдөр АТГ-аас нэгжлэг хийж байгаа талаар бид сурвалжилсан билээ. Түүнийг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Тодруулбал, Ариг банктай холбоотой хэргээр түүнийг цагдан хорьсон талаар эх сурвалж мэдээллээ.
Ш.Нямдорж нь Нийслэлийн прокурорын газрын даргаар 2019 онд томилогдож, улмаар энэ оны гуравдугаар сард ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна