II төв эмнэлгийн захирал Я.Амаржаргал эмнэлгийн ТУЗ-д өөрийн хүмүүсээ “шахаж” эхлэв үү?

Ш.АДЪЯАМАА
2021/08/04

2022 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн бүх эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжинэ. Харин 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс зарим эмнэлгүүд хагас бие даасан байдал руу шилжиж, системээ сайжруулах, бэлтгэл ажлуудаа хийж туршаад эхэлсэн. Ийн хагас бие даасан байдалд шилжсэнээр Төлөөлөн удирдах зөвлөлтэй болж, дан улсын төсвөөс санхүүждэг биш өөрсдийн нөөц, боломжоо ашиглан санхүүжилттай болох, тусламж, үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, зохицуулалт хийх боломжууд бүрдэх юм.Өөрөөр хэлбэл, менежментээ сайжруулж, эмнэлэг хөгжих боломжийг бүрдүүлсэн зохицуулалт юм.

Хуучин бол  гүйцэтгэлээсээ хамаардаггүй, улсын төсөв, эрүүл мэндийн даатгалаас санхүүжилтаа авдаг. Үүнд ажилчдын цалин тавихдаа гүйцэтгэлийг огт үнэлдэггүй. Тэгвэл эмнэлгүүд хагас бие даасан хэлбэр рүү шилжснээр эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид гүйцэтгэлээрээ цалин, урамшууллаа авах боломж нь бүрдэж байгаа юм. Тухайлбал, нэг сувилагч 10 хүнд тариа хийсэн ч нэг хүнд тариа хийсэн ч адилхан цалин авдаг  байдал өөрчлөгдөнө гэсэн үг.

Энэ хүрээнд түрүүчээсээ эмнэлгүүд Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) байгуулж эхэлсэн. Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн эмнэлгийн хамт олны төлөөллийг нэр дэвшүүлэх хурлыг зохион байгуулах удирдамжийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд баталсан.Тухайн эмнэлгийн ТУЗ-ийн есөн гишүүн нь эмнэлгийн захирлыг сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх эрхтэй учраас эмнэлгийн одоогийн удирдлагууд ТУЗ-ийн эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнд өөрийн хүнээ томилохоор ил, далд зүтгэцгээж байна. Учир нь ТУЗ-д эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн хамгийн их нөлөөтэй буюу ерөнхий захирлын томилгоонд чухал оролцоотой байх юм.

Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл нь өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүн, тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүн, олон нийтийг төлөөлөх гурван гишүүнтэй байна.

  • Эмнэлгийн өмчлөгчийг төлөөлөх гурван гишүүнийг эрүүл мэндийн болон санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус бүр нэг хүнийг нэр дэвшүүлснээр;
  • Эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн мэргэжилтнээс бусад ажилтны төлөөлөл тус бүрээс нэг хүнийг тухайн хамт олны ердийн олонхийн төлөөлөл оролцсон ирцтэй хурлаас нэр дэвшүүлснээр;
  • Олон нийтийг төлөөлөх гурван гишүүнийг даатгуулагчийн олонхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан байгууллага, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн төлөөлөл тус бүр нэг хүнийг сонгон шалгаруулснаар.

 Улсын хоёрдугаар  төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах хамт олны гурван төлөөллийг сонгох хурлыг зохион байгуулах нэгдсэн удирдамжийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд  өнгөрөгч долдугаар сарын 9-нд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Я.Амаржаргалд хүргүүлсэн.


Гэвч уг удирдамж, чиглэлийн дагуу ТУЗ-ийн хурлыг энэ сарын 6-ны өдрийн дотор зохион байгуулах ёстой байтал тус эмнэлгийн ерөнхий захирал Я.Амаржаргал хага дарж, хурлын хугацааг одоо хүртэл товлоогүй байна. Эмнэлгийн ажилчид нь ч гэсэн энэ талаарх мэдээлэл хомс, дээгүүрээ нууцхан ярьцгааж байгаа гэх. Гэтэл бусад эмнэлэг ТУЗ-өө хэдийнээ байгуулаад эхэлсэн. Тухайлбал, Улсын нэг ба гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ТУЗ-аа байгуулсан. Өчигдөр Хавдар судлалын үндэсний төв ТУЗ байгуулах хурлаа хийжээ. Өнөөдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төв ТУЗ байгуулах хурлаа хийхээр төлөвлөсөн байна.

Харин Хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал Я.Амаржаргал захирлын албан тушаалдаа хэвээр үлдэхийн тулд өөрийн талын хүмүүсээ ТУЗ-д томилохыг санаархаж байгаа бололтой. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн эмч, ажилчид нь  ерөнхий захирал Я.Амаржаргалд тун муу амтай байдаг гэж ярьцгаадаг. Я.Амаржаргал нь тус эмнэлгийн ерөнхий захирлын албан тушаалыг хүлээн авснаас хойш ажилтнуудын албан тушаалыг бууруулах, сахилгын шийтгэл ногдуулсан хууль бус тушаал шийдвэрүүд удаа  дараа гаргасан гэсэн үндэслэлээр тус эмнэлгийн ажилтнууд Эрүүл мэндийн сайд С.Энхболдод өнгөрөгч долдугаар сарын 19-ны өдөр гомдол гаргасан байдаг. Тиймээс ерөнхий захирал Я.Амаржаргал албан тушаалаа хадгалж үлдэх эсэх нь шинээр байгуулагдах ТУЗ-өөс шууд хамаарах юм. Ялангуяа эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнд хэн, хэн очих вэ гэдгээс их зүйл хамаарна.

Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд ажиллах тухайн эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүнийг Эрүүл мэндийн тухай хуулийн 17.8.2, 17.9.2-т зааснаар эмч, сувилагч, тусгай мэргэжилтэн болон эмнэлгийн бусад ажилтны төлөөлөл тус бүрээс нэг хүнийг хамт олны ердийн олонхын төлөөлөл оролцсон хурлаас нэр дэвшүүлэхээр заасан. Тухайн төлөөлөл оролцсон хурлаас нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан тус бүр нэг, нийт гурван ажилтныг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хамт олны төлөөлөлд нэр дэвшүүлнэ.

Үүнд:

1.       Эмнэлгийн нийт их эмч нарын ердийн олонхи оролцосн хурлаас нэг их эмчийг,

2.       Эмнэлгийн нийт сувилагч, тусгай мэргэжилтний ердийн олонхи оролцсон хурлаас нэг сувилагч эсвэл тусгай мэргэжилтнийг,

3.       Эмнэлгийн мэргэлжилтнээс бусад ажилтны (дэмжих алба, захиргаа гэх мэт) ердийн олонх оролцсон хурлаас нэг ажилтныг тус тус нэр дэвшүүлнэ.

 Хурлыг ЭМЯ удирдах бөгөөд хурлын тэргүүлэгчээр ЭМЯ-наас нэг, эмнэлгийн ҮЭ-ийн хорооноос нэг, Эмнэлгийн залуучуудын хөгжлийн зөвлөлөөс нэг, эмнэлгийн захиргаанаас нэг нийт дөрвөн төлөөлөл ажиллана.

Тухайн төлөөлөлд оролцсон хуралд оролцогчоос болон өөрийгөө нэр дэвшүүлэх байдлаар  нэр дэвшигчийг тодруулах бөгөөд төлөөлөл тус бүрт эхний гурван нэр дэвшигчийг санал хураалтад оролцуулна. Хэрэв гурваас илүү нэр дэвшигч гарсан тохиолдолд ил санал хураалтаар хамгийн олон санал авсан гурван нэр дэвшигчээс нууц санал хураалтаар нэгийг тодруулна.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хамт олныг төлөөлөх гурван гишүүний шалгаруулалтыг дээрх шалгуур, хуулийн дагуу явуулахыг тус эмнэлгийн эмч, ажилчид хүсч байна.

Төлөөлөн удирдах зөвлөл дараах эрхтэй байна

17.10.1.эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хөгжлийн бодлого, төлөвлөгөөг батлах;

17.10.2.эрүүл мэндийн салбарын бодлого, төлөвлөгөөтэй нийцүүлж эмнэлгийн хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг батлах;

17.10.3.эмнэлгийн тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэх, төсвийн хуваарилалтыг батлах;

17.10.4.төсвийн хязгаарт нийцүүлэн эмнэлгийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, цалингийн санг тогтоох;

17.10.5.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх;

17.10.6.эмнэлгийн дэд захирал болон зохион байгуулалтын нэгжийн удирдлагыг сонгон шалгаруулах журмыг батлах;

17.10.7.эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг батлах;

17.10.8.эмнэлэгт хэрэгжүүлэх концессын болон бусад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;

17.10.9.эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн байдалд үнэлэлт, дүгнэлт гаргах;

17.10.10.эмнэлгийн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;

17.10.11.эмнэлгийн захиралтай байгуулсан гэрээг дүгнэх;

17.10.12.эмнэлгийн санхүүгийн, төсвийн гүйцэтгэлийн болон аудитын тайланг хэлэлцэх;

17.10.13.аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандив, тусламжийн зарцуулалтыг хэлэлцэж, хэрэгжилтэд хяналт тавих;

17.10.14.шаардлагатай гэж үзвэл эмнэлгийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд мэргэжлийн байгууллага, шинжээчээр хөндлөнгийн үнэлгээ хийлгэх;

17.10.15.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ хэсгийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

17.11.Төлөөлөн удирдах зөвлөл дараахь үүрэгтэй байна:

17.11.1.байгууллагын хөгжлийн болон хүний нөөцийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

17.11.2.эмнэлгийн тухайн жилийн болон дунд хугацааны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хяналт тавих;

17.11.3.эмнэлгийн тухайн жилийн төсвийн зарцуулалтад хяналт тавих;

17.11.4.эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, чөлөөлж чадаагүй тохиолдолд татан буугдах;

17.11.5.эмнэлэгт хэрэгжүүлэх концессын болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн хэрэгжилтэд хяналт тавих;

17.11.6.эмнэлгийн захирлын гэрээний хэрэгжилттэй холбоотой асуудлаар хууль, журмын дагуу хариуцлага хүлээлгэх;

17.11.7.эмнэлгийн захирлын хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас эмнэлэгт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлүүлэх;

17.11.8.төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод тайлагнах;

17.11.9.хуульд заасан бусад үүрэг.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Жавхлан: Банкны эздийн эрсдлийг хүлээж татвар төлөгчдийн мөнгөөр зээлийг нь тэглэх боломжгүй 1 цагийн өмнө
​Н.Алтантуяа: Би залилагч биш, миний зургийг ашиглаж хүмүүсээс 5 сая төгрөг залилсан байна 1 цагийн өмнө
Д.Өнөрболор: Яагаад Хаан банк малчдын зээлийг хойшлуулахгүй байна вэ 1 цагийн өмнө
Хонь хариулж явсан 13 настай охины амь насыг хохироосон этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ 2 цагийн өмнө
Г.Дамдинням: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ? 2 цагийн өмнө
''Ногоон автобусны хэрэг''-ийг шалгах түр хороог Ж.Бат-Эрдэнэ даргална 3 цагийн өмнө
МҮЭХ-ны удирдлагууд АН-ын удирдлагын багт 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг хүргүүлж санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цагийн өмнө
Б.Серик: Ид барилдах насандаа алдаа гаргасандаа харамсаж байна, өнөөдөр барилдах сайхан байна 3 цагийн өмнө
Маргаашаас эхлэн Булган руу 32 мянга, Хөвсгөл рүү 59 мянгаар зорчино 3 цагийн өмнө
Зуднаар бүх малаа алдсан малчин өрх 342 байна 4 цагийн өмнө
П.Сэрдамба: Э.Цэндбаатарыг олимпын сорилд оролцуулах эсэхийг удирдах зөвлөлөөр шийднэ 5 цагийн өмнө
Гуравдугаар сарын нийгмийн даатгалын халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох ХУВААРЬ 6 цагийн өмнө
ЦУОШГ: Гуравдугаар 22-нд баруун, 23-нд төв, зүүн аймгийн нутгаар цасан шуурга шуурна 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 6 цагийн өмнө
Улсын хэмжээнд 4.7 сая толгой мал хорогджээ 6 цагийн өмнө
Өнгөрсөн шөнө 180 хүн эрүүлжүүлэгдсэнээс 6 нь эмэгтэй хүн байжээ 7 цагийн өмнө
Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна 8 цагийн өмнө
Чингэлтэй дүүргийн зарим хорооны холбогдох хэсэгт өөрчлөлт оруулна 8 цагийн өмнө
1072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг ирэх сард олгоно 9 цагийн өмнө
Машин цасанд сууж, зорчиж явсан дөрвөн хүний нэг нь энджээ 9 цагийн өмнө