Манай улс дотооддоо коронавирусийн мутацийг илрүүлэх тоног төхөөрөмжгүй учраас тодорхой тооны сорьцуудыг гадагшаа явуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрсөн долдугаар сарын 16-нд 260 гаруй сорьцийг Япон улс руу явуулж, тус сорьцуудын хариу нь түрүүчээсээ гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр мэдээллээ. Тодруулбал, нийт 260 гаруй сорьц явуулснаас эхний 38 сорьцын хариу нь гарчээ. Ингэхэд нийт 32 тохиолдолд альфа хувилбар бүртгэгджээ. Мөн хоёр сорьцоос дельта хувилбар илэрсэн байна. Түүнчлэн дөрвөн сорьцноос Монголд үүссэн мутаци илэрчээ.
Мөн энэ долоо хоногт эерэг гарсан шинжилгээний 10-20 хувьд PCR-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийжээ. Ингэхэд нийт 369 сорьцны 39-д дельта хувилбар илэрсэн байна. Энэ нь нийт сорьцны 11.6 хувийг эзэлж буй. Өөрөөр хэлбэл, өдөрт хийж байгаа шинжилгээний 10 орчим хувьд дельта хувилбар илэрч байгааг тэрбээр тодотголоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна