Сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Л.Бямбажав
2021/08/16

Сургууль, цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр /2021.08.16/ 09:00 цагаас эхлэн parent.edu.mn сайтаар явагдана.

Цар тахлын эрсдэлтэй үед боловсролын байгууллагууд тусгай журам, зөвлөмжийн дагуу хязгаартайгаар, бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн.  4 болон 5 настай хүүхдүүдийг эцэг эхийн хүсэлтэд үндэслэн есдүгээр сарын 1-нээс танхимын сургалтад хамруулна. Танхимын сургалтад хамрагдаагүй хүүхдийг зайн сургалтад хамруулна.

Шинээр элсэх 4 болон 5 настай хүүхдийн элсэлт энэ сарын 16-25-ны өдрүүдэд болох юм.

Цахим бүртгэлд 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн хүүхдүүд хамрагдахыг анхаарна уу.

Харин 2 болон 3 настай хүүхдүүдийг халдварын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа ямар үе шаттайгаар хэрхэн цэцэрлэгт нь хамруулах талаар тухайн үед нь шийдвэр гаргана. 

Цэцэрлэгийн анги танхимын зай талбайгаас хамаарч нэг бүлэгт 15-25 хүүхэд хичээллэх бөгөөд хүүхдийн ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг эхний ээлжид гурван сар хэрэглэх байдлаар бэлтгүүлэхээр болсон. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 33 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 40 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20