​ Талибууд Афганистаныг бүхэлд нь эзэлснээ мэдэгдлээ

Л.Бямбажав
2021/08/16

Энэ даваа гараг руу шилжих шөнө Афганистаны “Талибан” хөдөлгөөний улс төрийн төлөөлөөгчийн газрын албан ёсны төлөөлөгч Мухаммед Наим нь “Талибан” хөдөлгөөн Афганистаны нутгийг бүхэлд нь хяналтдаа оруулсан тул АНУ ба түүний холбоотнуудыг ирснээр эхэлсэн иргэний дайн албан ёсоор дууссаныг мэдэгдлээ.

 Ингэснээр 2001 оноос хойш Афганистанд “Талибан”-ы бурангуй дэглэмийн “бошгийг халах”, оронд нь “ардчилсан, хүмүүнлэг, энэрэнгүй нийгмийг зэвсгийн хүчээр цогцлуулах” гэсэн АНУ-ын бүх чармайлт харамсалтай нь олон мянган хүний амь ба асар их хөрөнгө мөнгөний дэмий зарлага болж дууссан гэж болно.

 АНУ нь Афганистанд хамгийн их хүч төвлөрүүлсэн 2011 онд гэхэд л 110 мянган америк цэрэг байрлаж, жилдээ 97-98 тэрбум доллар зарцуулж байв. АНУ-ын энэ их цэргийн өмгөөлөл, асар их мөнгөн дэмжлэгээр гарч ирсэн Афганистаны шинэ засгийн газар  харамсалтай нь АНУ-ын цэрэг гарахыг дагаад хэдхэн долоо хоногийн дотор салхинд хөөгдсөн хамхуул шиг хийсэн алга болов.

 Гэтэл Афганистаны шинэ Засгийн газрын шинэ армийг зэвсэглэх, сургах, техник хэрэгслээр хангахад АНУ нь 85 тэрбум доллар зарцуулсан байдаг. Афганистаны арми уг нь 300 мянган хүнтэй, Америкийн зэвсэг техникээр зэвсэглэсэн, Америк сургагч нар сургасан, 20 жилийн турш “Талибан”-тай байлдсан туршлага бүхий тун ч боломжийн зэвсэгт хүчин байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэр тусам ийм хүчирхэг арми АНУ ба түүний холбоотнуудыг цэргээ гаргаж дуусмагц олигтой эсэргүүцэл үзүүлэлгүйгээр хэдхэн долоо хоногийн дотор гутамшигтайгаар ялагдан зугтана гэж дийлэнх хүн төсөөлөөгүй байх.

 Харьцуулахад, 1989 онд Зөвлөлтийн цэрэг Афганистанаас гарсны дараа үлдсэн Нажибуллагийн засгийн газар ба түүний арми 3 жилийн турш амжилттай эсэргүүцэн, Афганистаны нэлээд газар нутгийг хяналтдаа байлгаж чадсан түүхтэй. Зарим шинжээчдийн үзэж байгаагаар цаашдаа ч амжилттай эсэргүүцэж чадахаар байсан. Гэвч 1989 онд АНУ-ын Ерөнхийлөгч Рейган нь Зөвлөлтийн тэргүүн Горбачевтай утсаар ярьж “Афганчууд өөрсдөө учраа олог бид аль нэг талыг нь дэмжих хэрэггүй байх” гэсэн санал тавьснаар Нажибуллагийн засгийн газар хүнд байдалд оржээ.

 Учир нь Зөвлөлт цэргээ гаргасан хэдий ч хэсэг хугацаанд Нажибуллагийн Засгийн газрыг сум, галт хэрэгслээр дутаахгүй хангаж байсан юм. Харин Рейганы саналыг Горбачев зөвшөөрч Нажибуллагийн армид сум, галт хэрэгсэл нийлүүлэхээ зогсоосон. Иймд Нажилбулла нь гол холбоотноосоо дэмжлэг авалгүйгээр 3 жил тэссэн гэж болно. Харин Нажибуллагийн эсрэг тэмцэж байсан можахедууд нь АНУ-аас шууд тусламж авахаа больсон ч Пакистан, Саудын Арави, Арабын Нэгдсэн Эмиратууд гэсэн АНУ-ын бусад холбоотнуудаас сум, зэвсэг, мөнгөн тусламж авсан хэвээр байсан тул эцэстээ ялсан.

 Гэтэл АНУ-аас олон арван тэрбум доллар, орчин үеийн зэвсэг техник авсан Афганистаны зэвсэгт хүчин ийм санаанд оромгүй хурдтайгаар бууж өгсөнд гайхах хүн олон байгаа нь мэдээж. “Washington Post” сонины мэдээлснээр “Талибан” хөдөлгөөн 2020 оноос эхлэн Афганистаны Засгийн газрын албан тушаалтнууд, армийн албан хаагчдад асар их авлига тарааж, хялбар аргаар буулгаж авсан байна. Афганы албан тушаалтнууд гал зогсоох гэрээ байгуулах нэрийдлээр талибуудтай уулзаж, цуврал хэлэлцээ хийж байжээ. Энэ хугацаанд Талибан нь жижиг тосгон, суурингуудын удирдлагатай “гал зогсох гэрээ” гэгчийг байгуулж эхлээд удалгүй хот, мужуудын түвшний удирдлагуудтай амь насны баталгаа, асар их мөнгө амлан зэвсгээ хаях талаар тохиролцож чаджээ. Ингэснээр 300 мянган хүнтэй Афганы арми бүх буу зэвсгээ мөнгөөр наймаалаад, хамгаалах ёстой газар нутгаа найр тавьж өгсөн байна.

 Мөн Афганы тагнуулын албаны нэгэн ажилтны тайлбарласнаар Катарын нийслэл Доха хотноо АНУ-ын Төрийн департамент ба “Талибан” хөдөлгөөний улс төрийн төлөөлөгчийн газрын хооронд хийсэн гал зогсоох тухай тохиролцоо нь Афганистаны Засгийн газрын ялагдлын үндсэн шалтгаан болсон юм байна. Яагаад гэвэл Америкийг өөрсөдтэй нь олигтой тохироо хийлгүйгээр шууд Талибантай уулзаж байгааг харсан Афганы засгийн газар ба армийн дийлэнх албан тушаалтнууд нь Америк цэргээ гаргавал Талибан гарцаагүй ялах юм байна гэсэн бат итгэлтэй болсон. Иймд тэд тун прагматик зан гаргаж нэгэнт л гарцаагүй ялагдахаас хойш хүчтэй эсэргүүцэл үзүүлж, амь насаа эрсдэлд оруулах хэрэггүй гэж шийдээд боломжийг мөнгөөр бүгдийг наймаалж эхэлжээ.

 Ямартаа ч ийнхүү 20 жил үргэлжилсэн АНУ-ын эрин дуусгавар болж Талибан хөдөлгөөн ахин Афганистаныг дийлэнхийг хяналтдаа оруулав. Одоо дэлхий даяар тэднийг цаашид ямар ааш авир гаргахыг харуулж байна. Зарим нь 1996 онд Засгийн эрхийг авсны дараа Афганыг дундад зууны үеийн хатуу ширүүн, харгис төртэй улс болгон хувиргаснаа ахин давтана гэж хүлээж байна. Харин Талибууд өөрсдөө болохоор өргөн төлөөлөл бүхий шинэ Засгийн газар байгуулна, Афганы ард түмэнд энх тайвныг авчирна гэж мэдэгдсэн. Бодит байдал ямар байхыг цаг хугацаа харуулах биз.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 31 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 38 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20