БОАЖЯ: Энэ жил баруун аймагт самар муу ургасан, тиймээс самар түүхийг хориглож магадгүй

Л.Бямбажав
2021/08/17

Самарчид модыг мунаар цохиж дахин ургахгүйгээр гэмтээдэг. Үүнээс гадна хамгийн том хохирол нь байгаль сүйдэж, ан амьтад идэх самар үлдээхгүй хуу хамаад түүчихдэг. Журамдаа бол 30 хувийг нь түүж аваад 70 хувийг байгальд үлдээх ёстой. Үлдсэн самар нь байгальд мод болж ургахаас гадна амьтад хооллодог. Жил бүр самарчдын гарт байгаль, ногоон ойгоо сүйддэг энэ байдлыг энэ жил давтахгүйн тулд самар түүхийг хориглох шаардлагатай гэсэн асуудлыг ЗАРИГ хөндөж байна. 

Энэ талаар бид БОАЖЯ-ны Ногоон бодлого зохицуулалтын газрын дарга Э.Сансарбаяраас тодрууллаа.Тэрбээр" Монгол орны нийт ойн ес хүрэхгүй хувийг хуш мод эзэлдэг. Есдүгээр сарын 10-наас ирэх оны гуравдугаар сарын 15-ныг хүртэл ахуйн болон үйлдвэрийн зориулалттай бэлтгэхийг зөвшөөрдөг. Тухайн орон нутгаас самрын ургацыг тогтоодог ба 50 хувиас дээш байвал түүхийг зөвшөөрдөг хуультай. Их ургац дөрвөн жил тутамд тохиодог ба наймдугаар сардаа багтаад ургацын хувь хэмжээг орон нутгаас тогтоодог. Аймгуудаас тодорхойлолт ирэхэд нь ойн судлалын төв дүгнэлт гаргаж түүж болох эсэхийг тогтооно. Урьдчилсан байдлаар Баруун аймгуудын самар муу  ургасан, төвийн нутгаар 50 хувиас дээш ургацтай байх магадлалтай байгаа. Харин 50 хувиас доош хувийн ургацтай байвал тухайн бүс нутагт самар түүлгэхгүй" гэлээ. 

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ВИДЕО-гоос үзнэ үү. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 31 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 38 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20