Дельта хувилбараар вакцины бүрэн тунтай хүмүүс өвчилсөн талаарх мэдээлэл алдагджээ

Б.Хонгорзул
2021/08/17

АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв коронавирусын Дельта хувилбарын тархалтын үед вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүс халдвар авч байгаа талаарх болон олон нийтэд асуудлыг ойлгуулах чиглэлээр бэлдсэн дотоод мэдээллээ хэвлэлийнхэнд алджээ.

2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр АНУ-ын Вашингтон пост сонины сурвалжлагчид АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв  буюу CDC байгууллагын дотоод хэрэгцээний коронавирусын Дельта хувилбар ба вакцин хийлгэсэн хүмүүс өвдөж байгаа талаарх мэдээлэл бэлтгэсэн слайдыг олон нийтэд мэдээлсэн байна.

АНУ-д Дельта хувилбар маш хурдацтай тархаж өдөрт дунджаар 130,000-140,000 тохиолдол бүртгэгдэж байгаа бөгөөд нийт тохиолдлын тоо 6.3 саяд хүрч нас баралтын тоо 615,747 хүрсэн бөгөөд нас баралтын үзүүлэлтээр өвчлөгсөдийн 1.7 хувь нь нас барсан ба Монгол Улсад энэ үзүүлэлт 0.5 хувь байгаагаас 3 дахин их байна.

Америкчуудын хамгийн сэтгэл түгшээж байгаа зүйл бол вакцины бүрэн тунд хамрагдсан буюу 2 тунгаа тариулаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн хүмүүс ихээр өвдөж байгаа явдал юм.

Иймд энэ асуудал дээр АНУ-ын Өвчний Хяналт, Сэргийлэлтийн Төв  буюу CDC байгууллагын дотоод мэдээлэл алдагдсан явдал ихээхэн шуугиан дэгдээсэн ба дээрх байгууллагын зүгээс энэ мэдээллийг тэдний өөрсдийн мэдээлэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү мэдээлэлд Дельта вирустэй холбоотой юу бичигдсэн байсныг орчуулан хүргэж байна.

 


Коронавирусын Дельта хувилбар нь МЕРС, САРС, Эбола, ердийн ханиад, улирлын томуу болон 1918 оны Испанийн томуу, цагаан цэцэг өвчнийг үүсгэгчээс илүү халдварлах чадвартай бөгөөд тархах чадварын хувьд салхинцэцэг өвчний үүсгэгчтэй адил байна. Дельта хувилбар (цэнхэр өнгөөр будсан) Уханьд бүртгэгдсэн эх хувилбараас (ягаан өнгөөр будсан)  халдварлах чадвар хэд дахин нэмэгдсэн байгааг болон бусад халдварт өвчнөөс хэр ялгаатай байгааг  графикаас харна уу.


 


Дельта хувилбарын cycle threshold бага ( сорьц дотор олон вирус байдаг гэсэн үг)  өвчилсөн тохиолдолд өвчтөний бие дэх вирусийн тоо  өндөр, вирус ялгаруулах хугацаа урт байгааг Энэтхэг улсад хийсэн судалгаагаар нотолсон байна. Бүрэн вакцины дараах дельта халдварын 47 шинэ тохиолдлыг 22 Дельта бус халдварын тохиолдолтой харьцуулахад дээрх үр дүн гарчээ.

Мөн Дельта халдварын кластер том хэмжээтэй буюу нэг хүнээс  олон хүнд халдварласан байна.

Дельта хувилбарын үед халдварын үргэлжлэх хугацаа урт байгаа бөгөөд Дельта халдварын үед дундаж хоног 18 байгаа бол дельта бус халдварын үед 13 байна. Альфа хувилбартай харьцуулахад Дельта хувилбарын үед дахин халдвар авах эрсдэл 1.46 дахин  илүү байх магадлалтай


Бүрэн вакцинжсан хүмүүс Дельта вирусээр  вакцин хийлгээгүй хүнтэй  адил халдварт өртөж байна.

Үндэсний идэвхгүй тандалтын судалгаагаар вакцины дараах Дельта халдварын тохиолдлыг альфа болон болон бусад эгнээний хувилбартай харьцуулахад Дельта хувилбараар өвдсөн хүмүүсийн вирусын сорьцонд  тоо 10 дахин  их байна.

Массачусетс мужийн Барнстабл дахь дэгдэлтийн үед хийсэн судалгаагаар вакцин хийлгэсэн болон хийлгээгүй хүмүүст дельта хувилбарын халдвар дамжих байдалд ялгаа байхгүйг харуулсан байна. 


Дельта хувилбар нь альфа болон бусад эх омгоос илүү хүнд хэлбэрийн өвчлөлийг үүсгэдэг болохыг Канад, Сингапур, Шотланд улсад хийсэн судалгаанаас харагдаж байна.

Тухайлбал, Канад Улсад хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэх магадлал 2.2 дахин, эрчимт эмчилгээний тасагт хэвтэх магадлал 3.87 дахин, нас барах магадлал 2.37 дахин өндөр байна. Сингапур Улсад хүчилтөрөгчийн хэрэгцээ, эрчимт эмчилгээний тасгийн хэвтэлт, нас баралт болон уушгины хатгалгааны тохиолдлын тоо өндөр байна. Шотланд Улсад хийсэн судалгаагаар эмнэлэгт хэвтэх магадлал өндөр байсан байна.

 

Альфа болон дельта хувилбарын эсрэг хоёр тун Пфайзер вакцины үр нөлөөг харьцуулахад халдварын батлагдсан тохиолдол, өвчний шинж тэмдэгтэй хэлбэр, эмнэлэгт хэвтэх эсвэл нас баралтын байдлын хувьд хоёр тун Пфайзер вакцин нь альфа хувилбартай харьцуулахад дельта хувилбарын эсрэг илүү үр дүнтэй байна.

Англи, Канад, Израиль улсад хийсэн судалгаагаар дельта халдварын улмаас эмнэлэгт хэвтэх болон нас барах эрсдэлээс 93-100 хувь хамгаалж байна. Гэтэл Израильд эмнэлэгт хэвтэлтээс хамгаалах чадвар ба халдвараас хамгаалах чадвар Пфайзер вакцин дээр 64 хувь хүртэл буурчээ. Дээрх улсуудад эмнэлэгт зөвхөн хүнд хүмүүсийг авдаг тул эмнэлэгт хэвтэлт гэж хүндрэлийг хэлж байна.


 

Тархах өндөр чадвар, вакцины бага үр нөлөө, вакцинжуулалтын хамралтын байдлыг харгалзан Дельта хувилбарын тархалтаас сэргийлэхэд эмийн бус арга хэмжээг буюу зай барих маскаа зүүх зэрэг арга хэмжээг  авч хэрэгжүүлэх нь  чухал ач холбогдолтой байна. Графикаас харахад альфа хувилбартай харьцуулахад дельта хувилбар дээр халдварлах чадвар эрс нэмэгдсэн тул вакцины хамралтыг мөн нэмэгдүүлж байж үр дүн өгөхөөр байна. Хүрэн өнгөөр хэн ч маск зүүхгүй үед халдвар яаж өсөхийг  харуулсан бол шараар  вакцингүй хүмүүс маск зүүх, ягаан өнгөр бүх хүн маск зүүснээр дельта яаж буухыг үзүүлжээ



Дүгнэлт:

Дельта хувилбар нь бусад омгуудаас тархах чадвар, өвчлөлийн хэлбэр, халдвар дамжуулах чадварын хувьд ялгаатай байна.

Дельта хувилбар нь тархах чадвар маш өндөр, хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, вакцинд хамрагдсан хүмүүс ч вакцинд хамрагдаагүй хүмүүсийн  адил халдвар авах эрсдэлтэй байна.

Вакцин хүнд хэлбэрийн өвчлөлөөс 90 болон түүнээс дээш хувиар хамгаалдаг боловч халдвараас сэргийлэх эсвэл халдвар дамжихаас сэргийлэх үр дүн багатай байж болох тул вакцинд хамрагдсан ч халдвар авах болон хүн амын дунд халдвар илүү тархсаар байх болно.

Вакцинжуулалтын хамралтаас хамаарахгүйгээр халдварын тархалтаас сэргийлэхэд эмийн бус арга хэмжээнүүд  буюу маск зүүх, зай барих зэрэг нь чухал юм.


АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс дараах алхамуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан  байна.

Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр нөхцөл байдал эрс өөрчлөгдсөнийг буюу Ковид19 эсрэг дайны байдал эрс   өөрчлөгдсөнийг хүлээн зөвшөөрч, бүрэн вакцины дараах халдварын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, вакцинд хамрагдсан хүмүүст халдвар авах эрсдэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тухайлбал вакцинд хамрагдсан хүмүүст хүнд хэлбэрээр өвчлөх эсвэл нас барах эрсдэл 10 болон түүнээс дээш дахин буурч, халдвар авах эрсдэл 3 дахин буурч байгааг сайн ойлгуулах.

Урьдчилан сэргийлэх чиглэлээр эмзэг бүлгийн хүн амыг вакцинжуулах, амны хаалт хэрэглэх болон бусад халдварыг бууруулах стратегийг хэрэгжүүлж ажиллахаар төлөвлөсөн  байна.

Эх сурвалж


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 30 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 46 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 4 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20