Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.08.17/ гадаадын хөрөнгө оруулагчид, хөрөнгө оруулагч олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзсан.Энэ үеэр Ерөнхий сайд хөрөнгө оруулагч нараас анх удаа уучлалт уучлалт гуйсан юм. Тэрбээр "Өнгөрсөн 30 жил дэх бүх хөрөнгө оруулагчтай холбоотой, гадаадын хөрөнгө оруулалт тодорхойгүй байсан бүх асуудалд Монгол Улсын үе үеийн Засгийн газрыг төлөөлж Ерөнхий сайдын хувьд бүх зүйлд уучлалт гуйхыг хүсч байна. Өнгөрсөн алдаа, оноогоо бид цэгнээд ирээдүйгээ шинээр эхлэхийн тулд Ерөнхий сайдын хувьд би өөрөөс шалтгаалах бүх цаг хугацаа, боломжоо ашиглах болно" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна