Хятадын арми Тайваний ойролцоо хээрийн сургууль явуулж байна

Б.Хонгорзул
2021/08/17

Тайвань арлын удирдлагууд ба Вашингтон зүгээс өдөөн хатгасан үйлдэл удаа дараа явуулж байгаа тул хариу болгож арлын ойролцоо хээрийн сургууль эхлүүлжээ.

Хятадын АЧА-ийн Зүүн бүсийн удирдлагын төлөөлөгч Ши И энэ талаар мэдэгдэл хийхдээ “ХАЧА”- нь хавсарсан бүсийн удирдлагын байлдааны чадварыг шалгах болон хамтарсан хээрийн сургууль явуулах зорилгоор Тайваниас баруун өмнөд  болон зүүн өмнөд нутгийн агаар болон тэнгист байлдааны усан онгоц, шумбагч илрүүлэгч нисэх онгоц, сөнөөгч онгоцнуудыг явуулсан гэжээ. Мөн Тайвань ба АНУ нь сүүлийн үед Тайваний тусгаар тогтнолыг дэмжсэн агуулга бүхий өдөөн хатгасан үйлдэл удаа дараалан хийж БНХАУ-ын тусгаар тогтнолыг ноцтой алдагдуулсан учраас ийм арга хэмжээ авч байгааг онцолжээ.

Вашингтон Тайвань хоёр нь өнгөрсөн гуравдугаар сард гарын үсэг зурж баталгаажуулсан далай тэнгис дэх эргүүл хамгаалалт хийх салбарт хамтран ажиллах тухай санамж бичгийн дагуу энэ сарын 11-нд уулзалт хийж, хамтарсан хуралдаан зохион байгуулсан байна. Үүнээс гадна Балтын тэнгисийн эрэг дээрх Литва нэртэй жижигхэн улс ямар нэг ойлгомжтой шалтгаан, сэдэлгүйгээр гэнэт Тайваний төлөөлөгчийг газрыг нутагтаа нээхийг зөвшөөрч байгаагаа мэдэгдсэн юм. Хятадын талын удаа дараагийн анхааруулгыг үл тоож, “Нэг Хятад” гэсэн зарчмыг зөрчсөн тул БНХАУ нь Литва дах Элчин сайдаа буцаан татаж, Литваг Бээжин дэх Элчин сайдаа буцаан татахыг шаардсан юм. Үүний дараа АНУ, Европын холбоо дараалан мэдэгдэл гаргаж Литваг тус улсын хувьд бие даасан бодлого явуулж, Тайваний төлөөлөгчийн газрыг өөрийн нутаг дээр байгуулахаар шийдсэнийг дэмжээд, БНХАУ харин үүний хариуд Элчин сайдаа буцаан татсан хатуу хариу барих ёсгүй байсан гэж эрс шүүмжлээд байсан юм.

Хятадын төв хэвлэлүүд болон интернэт хэрэглэгч Литвын удирдлага Тайваний төлөөлөгчийн газрыг нээхийг зөвшөөрсөн явдалд ихэд гайхсан, уурласан байдалтай хүлээн авсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Интернэт хэрэглэгчдийн дийлэнх нь Балтын тэнгисийн эрэг дээр 3 сая хүнтэй Литва нэртэй улс байдгийг сая л газрын зураг дээрээс томруулж байгаа олж харлаа гэсэн утгатай сэтгэгдэл бичжээ. Улмаар ийм өчүүхэн байж хүчирхэг БНХАУ-ыг илэрхий өдсөн, басамжилсан үйлдэл хийж байгаа нь үнэндээ АНУ-ын явуулга гэдэг дээр бүгд санал нийлжээ. АНУ өөрсдөө албан ёсоор бол “Нэг Хятад” гэсэн зарчмын мөрддөг тул Тайваний төлөөлөгчийн газрыг нутаг дээрээ байгуулахыг зөвшөөрдөггүй. Иймд нохойд барих мод гэдэг гэдэг шиг өмнө нь цаг ямагт ОХУ руу турхирдаг байсан дуулгавартай Литваг энэ удаад БНХАУ-ын эсрэг турхирч, хуцуулж байна гэжээ. Мөн ийм нөхцөлд БНХАУ нь ОХУ-тай хамтарсан арга хэмжээ авч АНУ-ын гар хөл болсон Литва улсыг шийтгэх ёстой гэсэн санал гаргасан байна.

Харин Литва болохоор БНХАУ, ОХУ гэсэн АНУ-ын гол хоёр дайсны эсрэг зоригтой дуугарч ардчиллыг өмгөөлж байгаадаа ихэд бардам байгаагаа нуухгүй.байгаа аж. Тэгээд ч Литва ба БНХАУ хоорондын худалдааны эргэлт ердөө 1 тэрбум евро, Литва нь 300 сая орчим еврогийн барааг Хятад руу экспортолдог нь нийт гадаад худалдааных нь ердөө 1 хувь. Иймд тэд Бээжингийн зүгээс аваг хориг арга хэмжээнээс огтхон ч эмээж, болгоомжлохгүй


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 33 минутын өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 48 минутын өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 4 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 4 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 5 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 5 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 5 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 23 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ 2026/07/20