Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын медаль авсан тамирчдад байр өгөхөөр шийдвэрлэсэн байжээ

Л.Бямбажав
2021/08/19

Токиогийн олимпын наадамд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Сайед Моллайд, хүрэл медаль хүртсэн Мөнхбатын Уранцэцэг, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа, дасгалжуулагч Халиуны Болдбаатар, Мөнхбаатарын Бундмаа, Бямбажавын Баттулга нарыг мөнгөн шагналаар шагнах шийдвэрийг энэ сарын 11-ний өдрийн  Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, Сайед Моллайд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжууулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгохоор болсон. 

Мөн энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ медаль авсан бүх тамирчдад байр өгөхийг чиглэл болгож, холбогдох албаны хүмүүст даалгасан байна. Уг нь журмаараа олимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад зөвхөн мөнгөн шагнал өгдөг уламжлалтай. 

Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс Саеид Моллаей, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон М.Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгохоор шийдвэрлэсэн байдаг. 

Тамирчид Японоос ирээд 14 хоног хөл хорионд байгаа учраас карантины хугацаа дуусгавар болсны дараа дээрх шагналыг олгох юм байна. Уг шийдвэрийг албан ёсоор олон нийтэд зарлаагүйтэй холбоотойгоор  Сайед Моллайд Засгийн газарт  гомдсон бололтой. Тэрбээр энэ тухай хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодотгож,  "Монгол Улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн мөртлөө надад юу ч өгөөгүйд гомдож байна. Би Монгол Улсын иргэн шүү дээ. Үүнд гомдож байна. 10 хоног зочид буудалд маш тухгүй байсан. Тиймдээ ч би эхнэр, хүүхэд дээрээ эргэж ирсэн" хэмээн ярьжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 31 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 38 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20