Талибаныг эсэргүүцэгч хүчнийхэн Өрнөдөөс зэвсэг, сум гал хэрэгслээр туслахыг уриалав

Л.Бямбажав
2021/08/19

“Талибан” хөдөлгөөний 80 мянган зэвсэглэсэн шашны хэнээтэй тариачид, малчид ид шидийн юм шиг байдлаар Засгийн газрын шүдээ хүртэл зэвсэглэж, америк сурагчдаар сургагдсан 300 мянган хүнтэй зэвсэгт хүчнийг ялж, Афганистаныг бүхэлд нь эрхэндээ оруулсан явдал АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудыг тун хүнд байдалд орууллаа. Бүгд энэ таагүй мэдээнд ямар хариу барих ёстой талаар маргах зуур Афганистанд талибуудад эзлэгдээгүй нутаг үлдсэн, тэнд олон мянган хүнтэй хүч тэдний эсрэг амжилттай байлдаж байгаа тухай мэдээ ирсэн нь байдлыг нэлээд өөрчлөв.

 Өнгөрсөн зууны 80-аад онд Зөвлөлтийн эсрэг амжилттай тулалдаж, дараа нь 90-ээд оны эхээр “Талибан”-ын эсрэг “Умардын эвсэл” хүчний гол удирдагч агсан Ахмад Шах Масуудын хүү Ахмад Масуд нь өнгөрөгч лхагва гарагт “The Washington Post” сонинд ил захидал нийтлэн талибуудын эсрэг дайтахад шаардлагатай сум зэвсгээр тусламж үзүүлэхийг АНУ тэргүүтэй өрнөдийн улсуудад уриалжээ.

 Ахмад Масуд нь томоохон зэвсэгт бүлэглэлийг удирдан бүр Зөвлөтийн үеэс аавынх нь түшиц газар байсан Панжшер хавцалд талибуудтай тулалдаж байгаа юм байна. Тэрээр захидалдаа “АНУ ба тэдний холбоотнууд тулааны талбарыг орхин явсан ч АНУ-ыг Дэлхийн хоёрдугаар дайнд орохын өмнөхөн дайсанд бүслэгдсэн британичууд туслахаар ирэхдээ Франклин Рузвельт өөрийн улсыг “ардчиллыг зэвсгийн агуу их агуулах” гэж нэрлэж байсантай адил улс болох боломж байна. Үүний тулд бид Өрнө дахин дах Афганистаны найз нөхдийг Вашингтон болон Нью-Йоркт биднийг дэмжиж, Конгресс ба Байдены захиргаанд хандан биднийг өмөөрч, миний суралцаж байсан Лондонд бидний төлөө үг хэлж, энэ жил Елисейн цэцэрлэгт хүрээлэнд нэг гудамжийг миний аавын нэрэмжит болгосон Парист мөн адил бидний төлөө дуугарахыг уриалж байна” гэжээ.

 Цаашлаад Панжшерийн хавцалд талибуудыг эсэргүүцэн туслалдаж байгаа өөрийн хүмүүс болон дэд Ерөнхийлөгч Амрулла Салехийн хүчинд маш их зэвсэг, сум ба галт хэрэгсэл, тусгай тоноглол шаардлагатай байгааг онцолсон байна. Мөн Панжшер бол Афганистаныг эрх чөлөөний сүүлийн түшиц газар гээд энэ газрыг хамаг бүхнээ золин хамгаална, тэднийг цөөн гэж дутуу үнэлэх хэрэггүй, өмнө удирдлагадаа итгэл алдсан армийн албан хаагчид, тусгай хүчний цэргүүд тэдэнтэй ирж нэгдсээр байгаа ч тэд одоо байгаа сум, зэвсгээр байлдаж тэсэхгүй, Өрнө дахин дах найз нар нь тэднийг сум, зэвсгээр яаралтай хангахгүй бол бүх нөөц нь удахгүй дуусна гэжээ.

 Ингэснээр АНУ тэргүүтэй Өрнөдөд талибуудад шахалт үзүүлэхдээ ашиглаж бодит хөшүүрэг, тулах цэг гарч ирлээ гэж зарим шинжээч үзсэн байна. Мөн нөгөө талаас Панжшер дах Ахмад Масуд ба дэд Ерөнхийлөгч Амрулла Салехийн хүч бодит амжилтад хүрч чадвал Афганистан дах иргэний дайн дуусахгүй төдийгүй бүр ч их цус урсгасан хатуу хэлбэр рүү шилжиж магадгүй болжээ.

Хамгийн сүүлд Бейрутаас эфирт гардаг “Al-Alam” сувгийн мэдээлснээр Амруллу Салехийн хүчнийхэн Парван мужийн Чарикар дүүргээс талибуудыг хөөн гаргаж, Лалын үндэсний хөдөлгөөний удирдагч маршал Абдур-Рашид Дустум 10 мянган цэргээ Панжшерийн хавцал руу тусламж болгон явуулсан байна. Тэгэхээр талибууд Афганистаныг бүрэн эзлээгүй төдийгүй хамаг ээдрээ дөнгөж л эхэлж байгаа бололтой.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 30 минутын өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 37 минутын өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 1 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 1 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 1 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 19 цагийн өмнө
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна 21 цагийн өмнө
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа 21 цагийн өмнө
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ Өчигдөр
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав Өчигдөр
Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Усны ослоор 13 хүн амиа алдсаны хоёр нь хүүхэд байжээ 2026/07/20
Зарим нутгаар бороо орно 2026/07/20