Эмгэнэл

Б.Хонгорзул
2021/08/20

                                                       ДАВААЖАВЫН ДАВААНЯМ (1931-2021)

Монголын кино урлагийн нэрт зүтгэлтэн, баримтат киноны зураглаач, найруулагч Д.Давааням нь 2021 оны 8-р сарын 18-ны өдөр өвчний улмаас насан эцэслэлээ. Түүний хань, гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Даваажавын Давааням нь 1931 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт Бичигтчулуу гэдэг газарт төрсөн. Бага сургууль төгсөөд 2 жилийн хуулийн сургууль дүүргэж, Төв аймгийн Жаргалантын САА-д 1951-1955 он хүртэл мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

1956 онд өөрийн хүсэлтээр Монгол кино үйлдвэрт зохион байгуулагчаар орсон. Удалгүй М.Дүйнхэр операторт шавь орсноор 60 шахам жил эх орныхоо нийгэм, улс төр, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэлийн салбарт гарсан ололт амжилтыг хальснаа баримтжуулан, дүрсжүүлж, Монголын баримтат киноны алтан сангийн ахмад хаалгач болсон Даваажавын Давааням нь өөр ямар ч мэргэжилд сэтгэл сатаарч хаялгүйгээр баримтат кинонд үнэнч зүрх, үйлс бүтээлээ зориулсан “цор ганц” оператор, ясны баримтат киночин” гэж үнэлэгддэг.  Д.Давааням маань баримтат киноны төрөлд дагнан 60 жил найр наадам, баяр цэнгэл, гамшиг зовлон, ган зуд аль алинд нь оролцон зураглаж, сурвалжилж 400 гаруй баримтат кино, мэдээ сэтгүүлийн 152 бүлэгт 250 гаруй сюжет /зураглал/ авч, Монгол Улсынхаа 21 аймгийн 345 сум нэгдэл, САА, үйлдвэр ХАА-н 140 гаруй байгууллагад сурвалжлага хийсэн ажээ.

Монгол киноны ахмад зураглаач Даваанямын очоогүй аймаг, сум байтугай бригад, баг цөөхөн бий гэж Монгол киноныхон ярьдаг билээ. Тэрбээр 1968 онд дайны цагийн Вьетнам орны тухай “Тэмцэж байгаа Вьетнам” баримтат киноны зураглаачаар ажиллаж, “дарийн утаа үнэрлэсэн” жинхэнэ фронтын сурвалжлагч-дайчин байсныг санан дурсах болно.

Д.Даваанямын хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль (1960 он), Засгийн газрын хүндэт жуух (1965 он), Алтан гадас одон (1975 он), Ойн хүндэт медаль (1961,1971,1981,1991 он), Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнагдсан. Түүний ажилч хичээнгүй, хөдөлмөрч, тууштай, тэсвэр хатуужилтай, залуу хойч үедээ үлгэр жишээч зан чанар бидний зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

Монгол кино нэгтгэл ТӨҮГазар, Хамтран зүтгэгч, хамт олноос нь


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 23 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20