Э.Баасанжалба: Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ 14 хоногийн дотор гаргах хэрэгтэй

Б.Хонгорзул
2021/08/20

Ажилгүйдлийн тэтгэмжийн талаар НДЕГ-ын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Баасанжалбатай ярилцлаа.

-       Ажилгүйдлийн  даатгалд  хэн даатгуулах ёстой вэ, ямар хувь хэмжээгээр шимтгэл төлдөг талаар яриагаа эхэлье.

Ажилгүйдлийн даатгалд ажил хөдөлмөр эрхэлдэг буюу албан журмын  даатгуулагч хамрагдана. Өөрөөр хэлбэл сайн дурын даатгуулагч  ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлдөггүй.  Албан журмын даатгуулагч нь сарын хөдөлмөрийн хөлс, цалингаасаа 0.2%-иар, ажил олгогч 0.2%-иар тус тус шимтгэл төлөх хуулийн зохицуулалттай.

-       Ажилгүйдлийн тэтггэмж авах эрх ямар тохиолдолд үүсэх вэ?

 Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг нийтдээ 24 сараас доошгүй хугацаанд үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй. Харин өмнө нь тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүсдэг.

-       Ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд ямар баримт бичгийг бүрдүүлэх вэ?

 Юуны өмнө ажлаас чөлөөлөх тушаал, шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор иргэний үнэмлэхнийхээ харьяаллын дагуу нийгмийн даатгалын хэлтэстээ хандахыг зөвлөж байна.  Бүрдүүлэх баримт бичгийн тухайд 2021 оноос өмнөх шимтгэл төлсөн хугацаагаа нотлох нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас чөлөөлөгдсөн тушаал, иргэний үнэмлэх, өргөдөл, ажилгүй болсноо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт бүртгүүлсэн мэдэгдэх хуудас шаардлагатай.

-       Ажилгүйдлийн тэтгэмж олгох үйл явцын талаар мэдээлэл өгөөч.

Ажилгүйдлийн тэтгэмжийг нийт ажлын 76 хоногийн хугацаанд олгодог. Сард 1-2 удаа харилцагч банкаар нь дамжуулан олгох ба тэтгэмж авах хүсэлт гаргах үедээ хуваарийн мэдээллээ авах боломжтой.

-       Давхар ажил хөдөлмөр эрхэлж байгаад ажлаасаа гарвал  ажилгүйдлийн тэтгэмж олгох уу?

 Хэд хэдэн байгууллагад давхар ажилладаг даатгуулагчид бий. Тэдний тухайд  үндсэн байгууллагадаа 5 төрлийн даатгал буюу тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал, ажилгүйдэл, эрүүл мэндийн даатгалд даатгуулдаг. Харин үндсэн ажлаас гадна гүйцэтгэсэн буюу давхар ажиллаж байгаа байгууллагадаа ажилгүйдлийн даатгалын шимтгэл төлөлгүй чөлөөлөгддөг. Тиймээс үндсэн байгууллагаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд ажилгүйдлийн даатгалын тэтгэмж авах боломжтой гэсэн үг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 25 минутын өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 1 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 1 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 5 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 5 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 6 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 6 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 6 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ Өчигдөр
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20