Ирэх аравдугаар сард хийх олон улсын нислэгийн хуваарийг баталсан байна. Хуваарийн дагуу нийт 37 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн байна. Харин халдвар хамгааллын үйл ажиллагаанаас шалтгаалан зарим нислэгийн цаг өөрчлөгдөж болохыг анхааруулжээ.
Мөн вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон, халдвар авч эдгэсэн зорчигч тээвэрлэн ирэх тохиолдолд агаарын тээвэрлэгчид Улсын онцгой комиссын Шуурхай штабаас нэмэлт нислэгийн зөвшөөрөл олгох боломжтой тухай Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна