Замын-Үүд-Эрээн боомтын чиглэлд хилийн татан авалтын тоо тээвэрлэлт гүйцэтгэх тээврийн хэрэгслийн тоотой уялдахгүй, тээврийн хэрэгслийн хэт бөөгнөрөл үүссэн тул ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар уг чиглэлийн улс хоорондын тээвэрлэлтэд тээврийн хэрэгсэл нэмэхгүй болсныг АТҮТ-өөс мэдэгдсэн байна.
Халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан Замын-Үүд-Эрээн боомтын тээвэрлэлт буурсан ч улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх хүсэлтэй иргэд, ААН-ийн тоо нэмэгдсээр байгаа учир уг мэдэгдлийг гаргасан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна