“Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” номын нээлт боллоо

М.Төгөлдөр
2021/08/24

Дэлхийн улс орнуудад төрийн захиргаа, нийтийн удирдлагын чиглэлээр ажилладаг, суралцдаг, судалдаг хүмүүсийн цагаан толгой болсон Овен Е. Хьюсийн “Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” номын тав дахь хэвлэл албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ хэвлэгдлээ. Уг номын нээлтийг наймдугаар сарын 23-нд Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төсөл, Нийслэлийн Сургалт, судалгааны төв хамтран зохион байгуулсан юм. Үйл ажиллагааг нээж, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, Төрийн Албаны Зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Швейцарын Хөгжлийн Агентлагийн хамтын ажиллагааны дэд захирал Бенуа Мейэр-Биш нар үг хэллээ.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Овен Е.Хьюсийн 2018 онд хэвлэгдэн гарсан “Төрийн захиргаанаас нийтийн удирдлагад” бүтээлийн тавдугаар хэвлэлийг албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан та бүхний гар дээр хүргэж байгаад баяртай байна. Энэхүү бүтээлийг орчуулснаар эрдэмтэн судлаач, их дээд сургуулийн багш, оюутнууд, төрийн албан хаагч, ном сонирхогчдод томоохон хөрөнгө оруулалт болно. Тус номыг монгол хэлнээ орчуулах зөвшөөрөл олгосон Спрингер Нэйчөр (Springer Nature) хэвлэлийн газар, зохиогч Овен Е.Хьюст талархаж байгаагаа хэлмээр байна. Мөн тус номыг орчуулсан Төрийн удирдлагын эксперт Ц.Даваадулам, хянан тохиолдуулсан Олон улс судлалын доктор П.Наранбаяр, НЗДТГ-ын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд болон уг ажлыг санхүүжүүлсэн Швейцарын хөгжлийн агентлаг, Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах” төслийн нэгжийнхэнд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” хэмээв.

Номын нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн удирдлагуудаас гадна Төрийн албаны зөвлөл,  ЗГХЭГ, Удирдлагын Академи, ШУА, МУИС, ШУТИС болон бусад их дээд сургууль, олон улсын байгууллагын төлөөлөл, албан хаагчид, эрдэмтэн, судлаачид цахимаар оролцож, санал сэтгэгдлээ хуваалцлаа. Мөн нээлтийн ажиллагааны үеэр зохиогч Овен Е.Хьюс мэндчилгээ дэвшүүлсэн юм.

НЗДТГ Азийн сантай хамтран “Хотын засаглалыг сайжруулах” төслийг Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2015 оноос эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 4 цагийн өмнө
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 5 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 5 цагийн өмнө
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 7 цагийн өмнө
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 9 цагийн өмнө
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цагийн өмнө
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 9 цагийн өмнө
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 9 цагийн өмнө
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 10 цагийн өмнө
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ Өчигдөр
“Миний Дэлгүүр” ХХК АРА фестивалийг зорин ирсэн аялагчдад Хямд үнэ хэмнэлтийг бодитоор мэдрүүлж байна Өчигдөр
​Pizza Hut-ийн Ази, Номхон далайн бүсийн шилдгүүд Монгол Улсад чууллаа Өчигдөр
Ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэлгэдэн дурсгалын мод тарив Өчигдөр
Н.Учрал КОП17 зохион байгуулах талбай дээр ажиллалаа Өчигдөр
Усны ослын улмаас 50 хүн амь насаа алдсаны 19 нь хүүхэд байна Өчигдөр
Зарим нутгаар аадар бороо орно Өчигдөр
Удирдлагуудыг хүнд суртал бууруулсан үр дүнгээр нь үнэлнэ 2026/07/20
ГССҮТ: Наадмын амралтын өдрүүдэд 5314 хүн яаралтай тусламж үйлчилгээ авжээ 2026/07/20
Сэрэмжлүүлэг: Хараа, Халх, Хархираа голууд үерийн түвшинг давж, Туул гол аюултай түвшинд хүрчээ 2026/07/20
Үндэсний аюулгүй байдлыг хангах хүрээнд салбар дундын ажлын хэсэг байгуулав 2026/07/20