Өчигдөр /2021.08.23/ Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт "Миний хүү нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл иргэнээс ирсэн байна. Уг хэргийн талаар ЦЕГ-ын ХМТ-ийн дарга хурандаа Б.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
30 настай эрэгтэйг 26 настай эрэгтэй архидан согтуурсан үедээ биед нь халдаж амь насыг нь хохироосон хэрэг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байна. Дуудлагын дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн очиход харамсалтай нь талийгаач газар дээрээ амь насаа алдсан байжээ. Тухайн үед хамт байсан иргэдийг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна