Украйн жил бүр авлигын улмаас ДНБ-ийхээ 30 хувийг алддаг

М.Төгөлдөр
2021/08/24

Украйн нь Зөвлөлтийг задран унасны дараа түүхэндээ анх удаа дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болсон юм. Эдгээр өдрүүдэд Украйн нь тусгаар тогтнолынхоо 30 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ 30 жилд Украйн олон үйл явдал болсноос хөгжлийн чигийг өөрчилсөн, хамгийн чухал нь үйл явдал нь “Революція гідності” буюу “Нэр хүндийн хувьсгал” гэж гоё нэр өгсөн төрийн эргэлт юм. Уг нь энэ хувьсгалыг төрийн албан хаагчдын дундах авлигал хээл хахуулийг халж, ард түмнээ гэсэн үр ашигтай удирдлага бүхий жинхэнэ ард түмний гэх, бодитоор тусгаар улсын гэх нэр төртэй засаглалыг байгуулах явдал гэж уран цэцнээр тайлбарлаж байсан. Гэвч бодит байдал дээр Украйнд ямар өөрчлөлт гарав? гэдэг олон хүний анхаарлыг татаж байгаа нь нууц биш. Ялангуяа Афганистан дах үйл явдлын дараагаар АНУ тэргүүтэй улс орнуудын шууд оролцоо, дэмжлэгтэйгээр хувьсгал хийж, төр эргүүлсний дараа тухайн улсын хөгжилд ямар өөрчлөлт гарав гэдэг нь бүр ч сонирхолтой болоод байна.

Украйн нь эдгээр өдрүүдэд “Крымийн талбар” нэртэй олон улсын томоохон арга хэмжээ зохион байгууллаа.Түүнд АНУ-аас гадна на Европын холбооны 40 гаруй улс, олон улсын байгууллагууд элч төлөөлөгчдөө явуулж, Украйны шинэ Засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Энэхүү арга хэмжээ нь Крымийн хойгийг Украйнд буцаах үйл явцыг хурдасгах зорилготой байв.  Харин эдгээр улсууд нь илүү ардчилсан, илүү эрх чөлөөтэй улс оронд нь энэ мэт дэмжлэг, тус үзүүлдэг гэж үздэг тул Украйны олон улсын дэмжлэг асар их гэмээр.

Европын холбооны зөвлөлийн Тэргүүлэгч Шарль Мишель нь “Крымийн талбар” –д үг хэлэхдээ Европын холбоо нь Украйнд 2014 оноос хойш 16 тэрбум еврогийн буцалтгүй тусламж үзүүлсэн гэдгийг онцолсон байна. Хувьсгалаас хойш жил бүр 2 тэрбум гаруй еврогийн тусламж аваад явж. Мөн АНУ тэргүүтэй улсууд Украйнд салан тусгаарлагчдын ялахад туслах зорилгоор арми бэхжүүл гэж 150 сая гаруй долларын тусламж үзүүлжээ. Мөн Януковичийн үеийн авлигатай тэмцэх арга хэмжээг эрчимтэй авч Авлигаас сэргийлэх үндэсний товчоо, Албан тушаалтнуудын авлигыг илрүүлж, мөрдөх товчоо, Авлигын эсрэг тусгай прокурорын газар, Авлигын эсрэг агентлаг гэсэн хэд хэдэн байгууллага авлигыг таслах зогсоох мөрдөх ажиллагаа явуулж, Авлигын хэргийн дээд шүүх гэсэн тусдаа шүүх авлигын хэргүүдийг тусад нь шүүх болсон. Албан ёсны мэдээгээр бол Украйн авлигын индекс 2014 онд 142 байранд явснаа 2021 онд 117 дугаарт орж дээшилсэн. Европын холбоо руу визгүй зорчдог болсон. Зарим мэдээгээр бол энэ мэт Өрнөдийн дэмжлэгээр явсаар удахгүй шинэ Сингапур болж магадгүй гэх.

Бодит байдал дээр Украйн нь тусгаар улс биш болсон гэдгийг олон шинжээчид нотолж байна. Жишээлбэл, АНУ эсвэл Канад, Литва гэх мэт өрнөдийн аль нэг улсын давхар иргэншилтэй хүмүүс чухал яамдын сайд зэрэг чухал албан тушаалд томилогдох болсон. Тэднийг томилгоог Украйн дах АНУ-ын ЭСЯ хийдэг. Украйны стратегийн чухал ач холбогдолтой том үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хянадаг, гүйцэтгэх захирлыг халах солих, бодлого боловсруулах гэх үүрэг бүхий  “Хараат бус ажиглагчдын зөвлөл” гэдэг тусдаа институт гарч ирсэн. Эдгээр зөвлөл нь гол төлөв гадаадын иргэдээс бүрддэг болсон. Үүнийгээ авлигаас сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх шилдэг арга гэж тайлбарласан. Гэтэл Украйны хүн ам 40 сая.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Блинкений ярьж байгаагаар Украйн нь жил бүр авлигын улмаас ДНБ-ийхээ 30 хувийг алддаг болсон. Авлигатай тэмцэх нэрийдлээр ард түмэн бус хэт үндсэрхэг, бүр улангассан неонацистууд Засгийн эрхийг гартаа авсан гэж болно. Тэд засгийн эрхийг авсны дараа авлигын хэмжээ буураагүй, харин ч өссөн. Хувьсгал эхлэхэд юу ч үгүй байсан хэт үндсэрхэг үзэлтнүүд одоо зарим нь парламентад, зарим нь орон нутгийн удирдлагад сонгогдоод үнэтэй харшид амьдардаг, барууны үнэтэй жийп унадаг шинэ баячуул болж хувирсан.

Олон орны дэмжлэгийг аваад үнэхээр ардчилсан, хүнийг хүндэлсэн нэр төртэй төр засагтай болох шатанд явж байна гэж магтуулах нь элбэг. Үнэн хэрэг дээр неонацист үзлийг илт дэвэргэн өдөөж, төр нь сөрөг хүчний эсрэг неонацист зэвсэгт бүлэглэлүүдийг сэм ашиглах болсон. Улс даяар коммунизмыг нөлөөг арилгах кампанит аян өрнүүлж гудамж талбайн нэрийг өөрчлөхдөө Германы фашистуудтай хамтран ажиллаж, олон мянган хүн хоморголон устгасан нь тогтоогдсон цэргийн гэмт хэрэгтнүүдийн нэрийг өгөх болсон.

Хэт үндсэрхэг үзэлтнүүдийн харалган бодлогын гайгаар Майдан хувьсгалын өмнө 183,3 тэрбум доллар байсан ДНБ нь 154 тэрбум доллар хүртэл 16 хувиар хумигджээ. Украйны Эдийн засгийн сайд Миловановын ярьж байгаагаар “Нэр төрийн хувьсгал” ялсан Украйн нь одоогийн Беларусь шиг түвшинд хүрэхийн тулд 100 тэрбум долларын хөрөнгө оруулалт бас 50 жил шаардлагатай болжээ. ДНБ унах болсон гол шалтгаан нь аж үйлдвэрийн салбарын сүйрэл. Украйны дийлэнх үйлдвэрийн бүтээгдэхүүн нь үндсэндээ ОХУ-ын зах зээлд зориулагдсан байсан. Гэтэл хэт үндсэрхэг үзэлтнүүд нь ОХУ-тай бүх төрлийн харилцаагаа тасалж орхисон. Үр дүнд нь олон зуун үйлдвэр борлуулалгүй болж дампуурсан. Майдан хувьсгалаа хойш улс орноо тэжээж байгаа гол нь хүч нь Европын холбоонд гарч хөлсний хар ажил хийдэг хөдөлмөрийн цагаачид болж хувирсан. Цалингийн дундаж хэмжээ хувьсгалаас өмнөх 2013 онд 411 доллар байсан бол 2020 онд 406 доллар болсон. 2013 онд гарсан Крымийг оролцуулаагүй статистик мэдээгээр Украйнд албан ёсоор гэрээ байгуулсан ажилтнуудын 9,7 сая байсан бол 2020 онд 7,3 сая болж багассан.

Одоо ОХУ –ыг “Умардын урсгал-2” хоолойг ашиглалтад оруулахаар жил бүр хий дамжуулсны хөлс гэж зүгээр авдаг байсан 3 тэрбум еврогоо авч чадахгүй болно.

Хамгийн таагүй нь хүн амынх нь 60 хувь нь орос хэлийн орон гэртээ ахуйн нөхцөлд өдөр тутам байнга ашигладаг хүн амынх нь 20 хувь орос үндэстэн атал үндсэрхэг үзэлтнүүд нь “Орос хэл сөнөтүгэй”, “Оросоор ярьдаг хүмүүсийг дүүжил”, “Оросоор ярьдаг урвагчдыг Орос руу нь хөө” гэх мэт уриан дор орос хэлтнүүд, орос угсаа гаралтай хүмүүсийн эсрэг харгис кампанит ажлыг эхлүүлсэн. Үүнээс болоод орос хэлтнүүд, орос гаралтай хүмүүс олон зуун жилийн турш олонх болж байсан түүхтэй Крымийн хойг, Донецк ба Луганск мужууд нь неонацист үзэлтэй төв засгийн газрынхаа эсрэг бослого гаргасан. Үр дүнд нь Крымийн хойг бүх нийтийн санал асуулга явуулж ОХУ-д дагаар орсон бол Донецк ба Луганск нь тусгаар улс болсноор зарлаж, улмаар Украйнд иргэний дайн дэгдээд 7 дах жилээ үргэлжилж байна. Энэ дайнд авлигад идэгдсэн Украйны арми удаа дараалан гутамшигтай ялагдал хүлээсэн ч тухай бүрд Оросын арми орж ирлээ, Оросын танк тусалж байна гэх мэт тайлбар, шалтаг дурдаад өнгөрч байсан үүнд нь иргэдийн дийлэнх итгэхээ байсан.

Тэгэхээр тусгаар улс болсны дараа Майдан хувьсгал хийж хөгжлийн чигээ өөрчилсөн Украйн хөгжөөд байна уу эсвэл доройтоод байна уу гэдэг том асуудал болж хувираад байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
С.Мөнхбаяр: Охидыг минь дайрсан согтуу жолоочийн согтолтын зэргийг тогтоосон баримт үерт урсчихлаа гэж хэлсэн 5 цагийн өмнө
СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад орууллаа 6 цагийн өмнө
ХЭҮК: СУИС-д өнгөрсөн жил зөвлөмж хүргүүлсэн, цөөн хэдэн ангид нь дээрэлхэлт байна 7 цагийн өмнө
Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ 8 цагийн өмнө
Т.Доржханд: Намайг жагсаалтад орох эсэхийг нам шийднэ, 160 гаруй хүн нэр дэвших хүсэлтээ өгсөн 8 цагийн өмнө
Айлчлалтай холбогдуулан энэ сарын 23-25-нд замын хөдөлгөөнийг түр хязгаарлана 10 цагийн өмнө
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй 10 цагийн өмнө
Маргааш цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 11 цагийн өмнө
Ерөнхийлөгч төрсөн дүүгээ өөрийн тойрогтоо “сойж” байна 12 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Тосонцэнгэлийн дулааны цахилгаан станц бол хувийн хэвшлийн хамгийн том хөрөнгө оруулалттай БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 12 цагийн өмнө
Б.Булган: Анх удаа байранд амьдрах гэж байна, биднийг түшиж өгсөн ард түмэндээ маш их баярлалаа 14 цагийн өмнө
Энэ арав хоногт цаг агаар ямар байх вэ 14 цагийн өмнө
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ 15 цагийн өмнө
Зарим нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна 15 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтын ёслолыг Ц.Батнайрамдал найруулна Өчигдөр
Д.Ганбат: МАН-ын нэр хүнд унаад дууслаа, олны танилуудаар сурталчлуулаад ч фенүүд нь хүлээж авахгүй байна Өчигдөр
Н.Ганибал: “Ногоон автобус”-ны сонсгол хойшлогдсон, тавдугаар сард болно Өчигдөр
Барилгын түр хашааны стандартын шаардлага хангаагүй зөрчлийг арилгалаа Өчигдөр
Лу.Гантөмөр: О.Батнайрамдал гэж нусан буу надтай яаж өрсөлдөх юм бэ? Өчигдөр
О.Цогтгэрэл: С.Зориг агсны амиа алдсан хэрэг хаалттай байх тусам нэг улс төрийн хүчинд ашигтай байдаг Өчигдөр